......haritsgaa ta nar mini....
hairtai buhnee orhiod
harid garch ajil hiiheer irseen ta nar mini
haluun am buldee zaluu nas
hamag huch chadlaa zoriulj yabaa ta nar mini
uurgee uhamsarlaj zorilgoo bieluulj yabaa ta nariig
ul oilgogdoh berhsheeluud moch buhend ugtabch
ursee sanaj . hania bodson setgel chini
uurdiinh bish zuurdiin yum daa geed zorigjuulj yabaa
barij horij zogsooj boldoggui on jiluud
badag badag shulgiin mor shig tsubarsaar
bahdam saihan zaluu nasiig chini abch odsoor...
bas deer eruul mendiig chini hulgailsaar.....
mon chanar ni unendee hooson
mongo gegchiin tolooh aynaa odoo zogsoo
gald shataj , hulgaid ortbol
gantshan hormiin dotor chamaig orhino ter chini
ongo mongonii huuramch horbood
ongotei yabah geed yadarch guitslee dahij oldohgui bie chin
ooriig chini end zobj yabahad ard chin
oor humuust uusaad zadarch guitslee itgel chini
ed ni urgaad uuree chi golchihooguysen bol
eeriinh chini gesen yum buhentei hun chi !!!
ereeliin nutgaas yaltan shig gablagdaad achigdahad
ee ene chini manaih , miniih geed ugtaad abah eh orontoi hun chi !!!
hairaa hezee hubirgadaggui eejuud chini
hunii nutgiin tengert zalbiran tsatslaa orgon emgerch yabaa eejdee ochitsgoo!!!
hajuud ni baihad uul shig nomortei aabuud chini
haruuldahiin zoblond chilj , huugee sanan obgorch yabaa aabdaa ochotsgoo!!!
aabaa sanasan ohin chini, huu chini
ailiin huuhduuded ataarhaj, bas chamaig sanan uilj baigaa
eejee sanasan ohin chin , huu chini setegeldee heg l emzeghen
erheleh nyalharhiin jargaliig edlej chadalgui huuhed nasaa udej yabaa..
hatuu ug helj ar talaa uurch yabaa amdag chini
hanidaa setgel zobon shanalj yabaa hanidaa ochotsgoo!!!
hairiin ug hatuu , bogood gashuun baih tusmaa setgeliinh baidag yum
halamj itgelee oborlosoor haritsgaa / hunii nas hed bilee/
haanaas ch oldohgui hani mini geed hyalharch baibal
hani chin bas ooriig haij yzsen baij taarah ni hurdan haritsgaa!!!
hairiin ug surjin bogood nyaluun baibal huuramch baidag yum
hairaa aldaj itgelee hosordohoos omno haritsgaa!!!
eh oron chini irgeneeree dutaj bgaa
eej aab chini huugeeree dutaj yabaa
ehner , nohor chini haniaraa dutaj yabaa
enhrii urs chin eej, aabaaraa dutaj yabaa haritsgaa !!!
uilj irehdee usaar ni ugaaj agaaraar ni amisgalsan
urgaj osohdoo uhaantnaas ni suraltsaj hun bolson
unaj mohohdoo horsond ni shingej monh noirsoh
ugtaa bol ta nart burhanaas zayasan eh orondoo haritsgaa !!!
Хайртай бүхнээ орхиод
Харьд гарч ажил хийхээр ирсээн та нар минь
Халуун ам бүлдээ залуу нас
Хамаг хүч чадлаа зориулж яваа та нар минь
Үүргээ ухамсарлаж зорилгоо биелүүлж яваа та нарыг
Үл ойлгогдох бэрхшээлүүд мөч бүхэнд угтавч
Үрсээ санаж . ханиа бодсон сэтгэл чинь
Үүрдийнх биш зуурдийн юм даа гээд зоригжуулж яваа
Барьж хорьж зогсоож болдоггүй он жилүүд
Бадаг бадаг шулгийн мөр шиг цуварсаар
Бахдам сайхан залуу насыг чинь авч одсоор...
Бас дээр нь эрүүл мэндийг чинь хулгайлсаар.....
Мөн чанар нь үнэндээ хоосон
Мөнгө гэгчийн төлөөх аянаа одоо зогсоо
Галд шатаж , хулгайд өртвөл
Ганцхан хормийн дотор чамайг орхино тэр чинь
Өнгө мөнгөний хуурамч хорвоод
Өнгөтэй явах гээд ядарч гүйцлээ дахиж олдохгүй бие чинь
Өөрийг чинь энд зовж явахад ард чинь
Өөр хүмүүст уусаад задарч гүйцлээ итгэл чинь
Өд нь ургаад үүрээ чи голчихоогүйсэн бол
Өөрийнх чинь гэсэн юм бүхэнтэй хүн чи !!!
Өрөөлийн нутгаас ялтан шиг гавлагдаад ачигдахад
Өө энэ чинь манайх , минийх гээд угтаад авах эх оронтой хүн чи !!!
Хайраа хэзээ ч хувиргадаггүй ээжүүд чинь хүлээж байгаа
Хүний нутгийн тэнгэрт залбиран цацлаа өргөн эмгэрч яваа ээждээ
очицгоо!!!
Хажууд нь байхад уул шиг нөмөртэй аавууд чинь хүлээж байгаа
Харуулдахын зоблонд чилж , хүүгээ санан өвгөрч яваа аавдаа очицгоо!!!
Ааваа санасан охин чинь, хүү чинь
Айлийн хүүхдүүдэд атаархаж, бас чамайг санан уйлж байгаа
Ээжээ санасан охин чинь , хүү чинь сэтгэлдээ нэг л эмзэгхэн
Эрхлэх нялхархийн жаргалийг эдлэж чадалгүй хүүхэд насаа үдэж яваа..
Хатуу үг хэлж ар талаа үүрч яваа амраг чинь хүлээж байгаа
Ханьдаа сэтгэл зовон шаналж яваа ханьдаа очицгоо!!!
Хайрийн үг хатуу бөгөөд гашуун байх тусмаа сэтгэлийнх байдаг юм
Халамж итгэлээ өвөррлөсөөр харьцгаа / хүний нас хэд билээ/
Хаанаас ч олдохгүй хань минь гээд нялхарч байвал
Хань чинь бас өөрийг хайхгүй ээ хурдан харьцгаа!!!
Хайрийн үг сүржин бөгөөд нялуун байвал хуурамч байдаг юм
Хайраа алдаж итгэлээ хөсөрдөхөөс нь өмнө харьцгаа!!!
Эх орон чинь иргэнээрээ дутаж байгаа
Ээж аав чинь хүүгээрээ дутаж яваа
Эхнэр , нөхөр чинь ханиараа дутаж яваа
Энхрий үрс чинь ээж, ааваараа дутаж яваа харьцгаа !!!
Уйлж ирэхдээ усаар нь угааж агаараар нь амьсгалсан
Ургаж өсөхдөө ухаантнаас нь суралцаж хүн болсон
Унаж мөхөхдөө хөрсөнд нь шингэж мөнх нойрсох
Угтаа бол та нарт бурханаас заяасан эх орондоо харьцгаа !!!
http://krilleer.blogspot.com/
Xайрийн энгэрт зүрх шархирхад нулимс нэг асгардаг
Xүслийн тэнгэрт хайр байхад нэг л жаргалтай
Xүний энгэрт би мини байхад жаргалтай
Өнөөдрийн уулзалт маргаашийн асуудлыг шийдэхгүй
Өнө мөнхийн хайр гээд өнөөдөр бүхнийг шийдэхгүй
Амьдрал дээр тэгээд хайраар амьдрах нь сайхан
Аз жаргалыг тэгээд хайраар төсөөлөх нь сайхан
Тиймээс хүслийн минь жолоо өрнүүн байдаг юм
Тиймээс хүлгийн минь жолоо шидрүүн байдаг юм
Тиймээс хайрын наран жаргахгүй
Тиймээс сэтгэлийн наран жаргахгүй