За тэгээд шинэ он ч гарлаа. Сайхан ч байна гоё байна. Гэхдээ үхэх өдөр ойртож байна гэхээр муухай ч юм шиг. Сэтгэлд нэг л уйтай энэ тэр гээд сүржигнээд байхгүй юу. Энэ ч яахав ямар ч байсан оны шилдгүүдийг он гарсны дараа тодруулж байгааг минь уучилна уу.


Оны шилдэг "ШИНГҮ" нөгөө 13-н кг гаргах гэж байсан 13-н Солонгосыг тодруулая гэж бодлоо. Яг үнэндээ бол манай гаалийнхны хүний бөгс энэ тэр ухаж үзнэ гэж юу байхав. Лагдаа ч тодруулчихсан юм шиг сүржин сүржин юм зурагтаар гарч байна лээ. Тэд нар бөгс ухдаг болно гэж юу байхавдээ тийм биздээ? Тэгэхээр энэ бол яахын аргагүй ШИНГҮ бөлгөө.


Оны шилдэг  "Эмгэнэлт явдал" Энд нөгөө хөөрхий Ганцэцэгийг тодруулая гэж бодлоо. Гэхдээ цаад хүүхэн өөрөө л дэмий байхгүй юу тийм биздээ. Тийм юмтай сууж л байдаг. Гэхдээ тэр хүний амьдралаа гэж. Солонгос хүн Монгол хүн л алсан болохоос байдаг л зүйл шүү дээ. Монголд ч гэсэн нэг солонгосыг алж л байдаг хятадыг ч алж л байдаг. Тийм учраас надад бол тэр онц санагдаагүй лдээ. Гэхдээ л элэг нэгтэн юм болохоор энүүхэндээ эмгэнээд 3-н сек дуугаа хураая гэж.


Оны шилдэг "Луйвар" энүүгээр БНСУлсад буй Элчин сайдын яамныханг тодруулая гэж бодлоо. Учир нь цаад хэд чинь Монголд байтугай дэлхийд байдаггүй зүйл гаргаж ирсэн хүмүүс шүү дээ. Орчуулгыг нотариатжуулна гэж айхтар цоо шинэ хэн ч үзээгүй мэдэхгүй тийм зүйл гаргаж ирсэн бөлгөө. Тэр нь гэхдээ Солонгост байгаа Монголчуудад хүчинтэй л байгаад байгаамдаа.


Оны шилдэг "Буудалцаан" энийг оруулахгүй байхын аргагүй гэж бодож байна. Энэ буудалцаанаас болж Монголоос манай найз утсаар ярьсышдээ. Юу гэсэн гээч? Наана чинь дайн болох гэж байгаа юм чинь чи эх орондоо ирж сураа. Тэгээд ч 11-н сард дэлхийн 3-р дайн болно Монголдоо ирж ясаа тавь ч гэх шиг. Сонин юм ярьж байсан. Бас энэ буудалцаанаас болж онгоцны билет дууссан сурагтай байсан шүү. Ахархан бодолтой хүмүүс ээ гэж...


Оны шилдэг "Илүү мөнгө авалт" энийг бас яахын аргагүй тодруулахгүй болохгүй ээ. Түндэмүн дээр байдаг бүх каргоныхныг энд тодруулая гэж бодлоо. Тэнд гаалийн татварын бүрдүүлэлт гэж карго явуулах гэж байгаа хүн бүрээс 1500 вон авдаг сураг гарсан. Яг үнэндээ контейнэрээр нь их гайгүй үнэтэй байдаг юм гэсэн шүү. Гэхдээ хуучин бараа байгаа гээд хямдруулдаг сураг дуулдсан. Тийм болохоор энэ номинацид яллаа.


                  Ингээд оныхоо шилдэгүүдийг тодруулчихлаа. Таалагдсан үгүйг нь сэтгэгдэлээс харая гэж бодож байна.

                 

                                  2011 ондоо аз жаргал амжилт бүтээлээр дүүрэн байхын төлөө. Нэг халбага архи тогтооцгооё. Гол нь эрүүл байхын төлөө шүү Монголчуудаааааа.

                                 Архиан бага ууж Макулигаан их ууцгаая.


                                                         http://erdemsaikhan.blogspot.com/ Таньд шинэ оны мэнд хүргэе.