Чиний төрхийг
Бусдаас олох амархан ч
Тэнд
Үнэр чинь үгүй.
Чиний харцыг
Бусдаас мэдрэх амархан ч
Тэнд
Хайр чинь үгүй.
Чиний инээдийг
Бусдаас харах амархан ч
Тэнд
Сэтгэл чинь үгүй.
Чамайг
Чамаас өөр
Хаанаас ч олохгүй нь.