Бичлэгийн тоо 5,522
Охидын хонгор үсэнд л цэцгэн эрхи зохидог юм
Оюухай гоо гүнжийг шоолж болохгүй хүү минь
Анхил охины ичгүүр чиний инээдэмд тэсэхгүй
Алтанзул цэцгээр дахиж тэр гоёхгүй
Соруусан нүдэн охид цэцэг сүлжихээ больчихвол
Солонгын өнгөт хорвоод чимэг дутна үр минь
Маргадын гэрэлт хайр охидын зүрхэнд л асдаг юм
Маралгоо гүнжийг гомдоож болохгүй хүү минь
Эрх охины ааш хатуу үгэнд тэсэхгүй
Эмзэг ариун хайраа дахиж тэр дэлгэхгүй
Эрвээхэй нүдэн охид хайранд итгэхээ больчихвол
Эрчүүдийн зүрх дандаа шархтай явна үр минь
Ээжийн энтэй хайрлах гэж охидын гараас хөтөлдөг юм
Эихжин гоо гүнжийг уйлуулж болохгүй хүү минь
Гэнэн охины нулимсанд эхийн сэтгэл тэсэхгүй
Гэм зэмгүй байсан ч хүүгээ өмөөрч чадахгүй
Хөөрхөн нүдэн охид цангинтал инээхээ больчихвол
Хөгжмийн өнгөт хорвоод ая дутна үр минь

Өөдгүй зантай хүний өөлсөн үгэнд гомдовч
Өнгө мөнгө дутаж өөрчилж солимоор санагдавч
Өөдрөг эхэлсэн ажлаа үргэлжилүүлж заавал дуусга
Өөрөө өөрийхөө мөрөөдөлөөс урваж битгий амьдар
2011.04.18 19:11:40 (*.129.80.34)
Өнгө мөнгөөр бялхаж гайхуулсан ядуулаг амьдрал
Өөрсдийгөө тийм л өчүүхнээр үнэлэсэд
Өнөөх танил харанхуй амьдралд дунд
Өнөөдрийг өнгөрөөв
Үдэш болж явах болсондоо баярлав
Асуулт үгүй хариулт үгүй амгалан оршихуйг
Амрагаа санах мэт хүсэв
Хаа нэг дуслах бороон дусал гэсгээл мэт
Сайхан бичжээ, амжилт