Гэрт юу ч мэдээгүй байхад
Гудамжинд бүгдийг мэдсэн байдаг.

Ой хөвч руу бар орох шиг
Оюун ухаан руу архи ордог.

Мэдэж байвал өөрөө ярь
Мэдэхгүй бол өрөөлийг сонс.

Тэнэг эзэн байснаас
Ухаантай зарц явсан нь дээр.

Өнгөц мэдлэгтэй байснаас
Өсөхийн тэнэгээрээ байсан нь дээр.

Ядуу хүнд бүү дээрэлх
Баян хүнд бүү итгэ.

Аян замд гарахдаа хөгшидөөс зөвлөлгөө ав
Алсаас гэртээ ирэхдээ хүүхдээс сонин сонс.

Чин шударга үг
Чихэнд сонсогдох нь аягүй.

Нэгэн муурыг алахад
Мянган муур аврагдана.