Чи минь яваад гурван жил өнгөрчихөж
Чамаас минь энэ хугацаанд ямар ч сураг гарсангүй
Чамайгаа санахдаа би дэмий л утсан дээрх зургийг чинь харж
Чимээгүйхэн орон дотроо уйлна.
Өдөр хоног өнгөрөх тусам итгэл минь алдарсаар
Өр зүрх минв зовлон шанлалд идэгдсээр
Өнөөдөр л чамайг ирнэ гэж харуулдсаар
Өнчин нулимсаа нууцхан арчин хүлээсээр л
Гэвч чи минь алга...
Чамайг явахад гадаа анхны бороо орж байсан
Харин өчигдөр энэ жилийн анхны цас орсон
Цасан ширхэгүүд хаялсаар чиний явсан зөрөгийг дарахдаа
Чамайг гэсэн миний сэтгэлийг хамт дарчихсан бололтой
Яг л тийм байх.
Зүрх минь одоо чамайг нэхэж сэтгэл минь чамайг хүлээхээ больчихож...1.jpg

profile

Буцааж болдоггүйгээр дасдаг болохоор
Бусдад дурлахаас би эмээдэг
Хамаг сэтгэлээ зориулдаг болохоор
Хааяа би хайраас айдаг           ♥♥♥Erhee♥♥♥