Хайр…ХАЙР гэж ер нь юу юм бол??? … Яагаад хүмүүс ХАЙР гэгчийг амтлаад аз жаргалаар бялхаж, алдаад л уйтгар гунигт автдаг юм бол??? Хайр яг хаана оршдог юм бэ? Таны хажууд уу? Эсвэл миний дэргэд үү? Эсвэл бүр огт байдаггүй юм болов уу? Үгүй байхаа огт байхгүй байсан бол ХОРВОО ЕРТӨНЦ тэр чигээрээ утга учиргүй, уйтгартай нэгэн хэвийн, хоосон байх байсан бишүү…Холын хол шувуу болоод нисэх юмсан...Хязгааргүй алсаас ХАЙР гэгчийг олж ирэе…Гэхдээ заавал алсаас биш дэргэдээсээ эрээд буруудах бас алдах зүйл юу байх билээ гэснээс нээрээ энэ муу уйтгар гуниг намайг их зовоож байнаа...     Зүрхэнд минь шинэ хайрыг багтаах зай алга
Зүгээр л Уйтгар гуниг тэнд оршин байгаа юм
Үлдэн хөөх гэсэн боловч тэр уйтгар гуниг
Үүрээ засчихсан зүрхний минь мухарт хэдийнээ тохижчихсон...
Уйтгар гунигаас би зөндөө гуйсөөн...Юу гэж гэж үү?
--- Чи үнэ хөлсгүй зүрхэнд минь өчнөөн удаан амьдралаа. Одоо зүрхийг минь бас намайг зүгээр л орхи. Би зүрхэндээ Шинэ хайрыг амьдруулмаар байна... Учир нь ШИНЭ ХАЙР зүрхэнд минь амьдрасныхаа хөлсөнд надад инээд хөөр, баяр баясалыг өгнө гэсэн. Тийм болохоор би түрээсний хугацааг чинь дахиад сунгаж чадахгүй ээ. Уйтгар гуниг минь одоо яв. Тэгээд дахиад аль болох Миний Зүрхэнд зочилж ч ирэхгүй байхийг хүсье гэж би гуйсан юм. Гэвч тэр юу гэсэн гээч ...

- Би явж чадахгүй ээ. Зүрхэнд чинь удаан орогносон болохоор эндээ бүр дасчихаж. Удалгүй би хүлээн авалт хийнэ, чи бэлтгээрэй...Дотны нөхөд болох Ганцаардал, Шаналал, Цөхрөл гурав маань надтай хамт амьдрахаар энд ирнэ. Аа нээрээ тийм чамд ЗҮРХЭНД ЧИНЬ амьдарснийхаа төлбөр болгож яахав нулимс өгч байж болох л юм гэсэн...

Би яаж УЙТГАР ГУНИГИЙГ явуулах уу...Надад туслаач...images.jpeg

profile

Буцааж болдоггүйгээр дасдаг болохоор
Бусдад дурлахаас би эмээдэг
Хамаг сэтгэлээ зориулдаг болохоор
Хааяа би хайраас айдаг           ♥♥♥Erhee♥♥♥