Нандин дууны бадаг бүсгүин хоолойнд амилж

Нарны Алтан хараацай тооно шүргээд буцна .

Нандин цэнхэр цэцэг бүсгүйн дүрд  амилж

Намба төгөлдөр суудалтай бадамлянхуа дэлгэрнэ.


Яруу гэгээн хүсэл бүсгүйн зүрхэнд амилж

Ялгуун сарны гэгээ зүүд эргээд буцна.

Яруу нэгэн цэцэг бүсгүин хайранд амилж

Яв ягаахан  гэрэлтэй сарнайн бут дэлгэрнэ.


Нэргүи цэгээн эс бүсгүйн хэвлиид амилж

Нэгэн увдист хүмүүн ертөнц сонирхоод буцна.

Нэргүи цэнхэр чулуу бүсгүйн хүзүүнд амилж

Нил ягаан туяатай индэрнал эрдэнэ гэрэлтэнэ.

profile
Өөдгүй зантай хүний өөлсөн үгэнд  гомдовч
Өнгө мөнгө дутаж өөрчилж солимоор санагдавч
Өөдрөг эхэлсэн ажлаа үргэлжилүүлж заавал дуусга
Өөрөө өөрийхөө мөрөөдөлөөс урваж битгий амьдар