Бичлэгийн тоо 5,522
:Чиний нэрийг бичихэд үзэгний үзүүр бүдэрч
Чиний нэрийг хэлэхэд үгийн омог номхорно
Чамтай холбоотой бүхэн надад хамаатай шиг санагдан
Чанд гуниг эсвэл баяр баясал ээлжилнэ
Гунигтайхан алхахад чинь мянган модны навч шуурч
Гурван хөтлийн дууч. шувуудын жиргээ үймнэ
Буйдхан хөдөөдөө үлдэлгүй хаашаа ч юм бэ одсон ч
Буй бүхнээрээ чи зүрхэнд минь бүтэн үлдсэн байна
Хөхрөх алсын цэнхэр хязгаарт
Салхины үзүүрээс чамайг сураглавч
Хөлгүй жаргалын гурван сар
Цэцгэн дундаа л үлдэж дээ
1990


Эх орон гэдэг төрж өссөн нутаг ус
Эх орон гэдэг төрүүлж өсгөсөн эцэг эх
Эх орон гэдэг мөр зэрэгцсэн анд нөхөд
Эх орон гэдэг мөнгөөр үнэлшгүй хувь заяа