чамтай учирсан учралд минь буруу байхгvй
чамайг харах болсон нvдэнд минь буруу байхгvй
чамайг санах болсон сэтгэлд минь буруу байхгvй
чамайг хайрлах болсон зvрхэнд минь буруу байхгvй

Зөрөөд өнгөрөх төрхөнд чинь би хайртай
Зөөлөн ширтэх харцанд чинь би хайртай
Зөвшин ярих ү
гэнд чинь хайртай
Зөвхөн чамд л би хайртай.


Хүссэн хайр минь чи байгаасай
Хүлээсэн жаргалыг минь чи надад бэлэглээсэй
Хайрласан хайрыг минь чи дээдлээсэй
Харин би андуураагүй байгаасай


Зөөлөн зөөлөн чамайг алхсаар ирэхэд
Зөн билгийн совин минь хуураагүй гэдэгт итгэсэн
Зөв бурууг ухаарах сэтгэлийн дэнс цалгиж
Зөвхөн чамд л хайртай бай гэж зүрх минь надад шивнэсэн

Хонгор хүү минь чи намайг энхрийл
Хориглож байсан ч даашинзыг минь тайч
Халуу төөнөж, бүсгүй бие шаттал
Хагацашгүй янагаар уруул дээр минь ү
нс ...

profile

Буцааж болдоггүйгээр дасдаг болохоор
Бусдад дурлахаас би эмээдэг
Хамаг сэтгэлээ зориулдаг болохоор
Хааяа би хайраас айдаг           ♥♥♥Erhee♥♥♥