Бичлэгийн тоо 5,522
Дугуй
толийг хөлсний мананд цан цохитол чамтай өнжье
Дугариг сарыг нүцгэн биеэр хиртэж хонотол чамтай саатъя
Дууныхаа өнгийг амрагийн аязаар сүлэлдэн эгшиглэтэл шөнийг өнгөрөөе
Дурлалд чинь би нэрээ дэвшүүлэн утас чагнан чамайгаа хүлээе
Хэлнийхээ шүргэлтийг чихний чинь омгонд ээмэглэн хонуулъя
Хэнхдэгний чинь товчийг алганыхаа хонхорт гижигдэн хонуулъя
Хэний ч мэдэхгүй могой бүжгээр тэврэлдэн хоноё
Хэнд ч үлдээх зай завсаргүй үнсэж хоноё
Нуруу дамжин биеийг чинь илбэн сэрлийг чинь өдөөе
Нуух юмгүй хувцсаа тайчилцан нэгнээ таалъя
Нүцгэн эсээрээ диваажингийн үүдийг хамтдаа нээе

Буцааж болдоггүйгээр дасдаг болохоор
Бусдад дурлахаас би эмээдэг
Хамаг сэтгэлээ зориулдаг болохоор
Хааяа би хайраас айдаг ♥♥♥Erhee♥♥♥