Уруулаан буд бvсгvй минь
Унж дорой бvv яв

Нас бол цаасан дээр бичдэг тоо юм

Намбархаж бvv сvйд бол

Хvссэнээрээ амьдар бvсгvй минь

Хvлээж цөхөрсөн бол хая

Гоо сайхан яв бvсгvй минь

Гологдож биш шилж амьдар

Гадсан өсгийтэй ганган шаахай

Гархи, гоёл бvгдээн зvv

Сайхан vнэр биедээн шингээж

Салхи татуулан инээмсэглэж яв

Салах хагацлын дуу бvv аяла бvсгvй минь

Сарны гоо гvнж мэт инээмсэглэж амьдар…