Гүн харанхуйн дундаас намайг аварч

 Ганцхан хайртай гэдэг үг л шивнээсэй

 Харцаараа чамайг хайрлан хайрласаар

 Хэлж мэдэхгүй тийм л хайр

 Хайлган миний цээжинд ассаар...

Анхны харцны цаана

 Аз жаргалтай дурлал байдаг бол

 Жаргалийн цаана гуниг нуугддаг юмуу

Зүв зүгээр байя гэвч

Зүрх минь чамайг гээд байгааг яалтай

 Харж чадаагүй хором бүрт

Харууслийн цагаан бороо асгардаг

Хааяаахан харц тулгарахдаа

Халуун зүрх цээжээ төөнөж

Хайрын янаг аяз сэтгэл хөглөнө

 Анзаарч чи мэдээгүй дурлал минь

 Анзаарч чи мэдээгүй болхоор

Ариухнаас ариун дурлал

 BATUNKA 2009 KOREA

profile