Намар болжээ бүсгүй минь
Гунигаа дотроо нуугаарай
Навчис уйлах цагаар
Сэтгэл бас уйлдаг юм
Наран зүгийн тэнгэрийг
Өдөр бүхэн ажаарай
Надад оноогдсон жаргал
Тэр зүгт л байгаа
    


Намар болжээ бүсгүй минь

Зүсээ тольдон гоёорой
Навчис гандах цагаар
Сэтгэл бас ганддаг юм
Үүлэн хээтэй тэнгэрийн
Наран зүг ажаарай
Өөрт  тань оноогдсон жаргал
Тэр зүгт л байгаа
Намар болжээ бүсгүй минь
Газар битгий ширтээрэй
Навчис тасран унахад
Сэтгэл бас сэмэрдэг юм
Наран зүгийн тэнгэрийг
Хараа алслан ажаарай
Найдаж хүлээсэн жаргал тань
Тэр зүгт л байгаа

profile
Өөдгүй зантай хүний өөлсөн үгэнд  гомдовч
Өнгө мөнгө дутаж өөрчилж солимоор санагдавч
Өөдрөг эхэлсэн ажлаа үргэлжилүүлж заавал дуусга
Өөрөө өөрийхөө мөрөөдөлөөс урваж битгий амьдар