Бичлэгийн тоо 5,522
НАНХИАД ОХИН
Хар өмсгөлт энэ охиныг тариалан газрын зээл дээр харсан сан
Харанхуй үдэш дахин учрах нь санамсаргүй болоод дотно санагдлаа.
Зөөлөн гоёмсог хар ноосон хүрэмний энгэр задгай
Зөрж өнгөрөхүйеэ,нил жимсний анхилмал үнэр хэцүү...
Үзэхүйеэ,нүүр цайвар дорно бүсгүйн үсэнд цагаан тууз ялгараад
Үзэмж гоо охины цэнгэн явахад цагаан гутал нь шөнийг чимэглэнэ.
Дэргэдүүр өнгөрөн одогч харь охины царай хүслийг өдөөх тул
Дэнлүүний бүүдгэр улаан гэрэлт архины гуанзыг зүглэв ээ.