Цаг хугацаа улиран одсон ч

Цагаан толгойн үсэглэлийн баяр

Сайхан дурсамжаар дүүрэн бялхаж

Санаа сэтгэлд тодхон үлджээ

 

Үсэг нүдэлж таньсаны баяр

Үнэхээр гайхалтай баяр байлаа

 

Үхэн үхтэлээ уншиж бичих

Үхчихээд ч нэрээ бичүүлж уншуулах

Үсэгийг  анх сурсан нь гайхалтайяа

Үргэлж баярлаж талархаад ч барагдашгүй еэ

 

Барагдашгүй эрдэмийг сурах түлхүүрийг

Балчирхан надад зааж сургасан

Бага ангийн Багшдаа баярлалаа

Бас дахин баярлалаа гялайлаа

 

'У' үсэг байна би

'' Улаан бүч минь хиртвэл

Угаагаад авдаг пионерүүд

Урагдсан хувцас харагдвал

Урлаад оёчихдог пионерүүд''

 

Энэ л дөрвөн мөрт шүлэг

Эргэх он жилүүдэд мартагдсангүй

Тэр л саруулхан анги танхим

Тэртээд мэт боловч ойрхон.

 

khan.        09.04.02.  11.09m