Бичлэгийн тоо 5,522
Нар саран тахилгатай соёмбон дээр улаан гал бадамлаж байгааг
Найман зууны ємнєх тvvхийг минь дэлхий бахдаж байгааг
Дєрвєн улирал єнгєє солин ээлжилж байгааг
Дєнгєж орсон цасан дээр чонын мєр дурайж байгааг
Монгол гэнэ
Ян сарьдагийн оройд нь хvрэн бvргэд єндєглєсєн их хянган уулсыг
Янзага эхээс нь тєєрvvлдэггvй нvд алдам уудам талыг
Цаст єндєр уулсын бараанаас толгод єндийж байгааг
Цанхаалж зvтгэсэн хангалын хvзvvнд эр суран бугуйл чивчрэхийг л
Монгол гэнэ
Yvлэн хээгээр гоёсон охь манхан хєх тэнгэрийг
Yржил шимт газрын гоёл дэлбээ нvдэн цэцэгсийг
Лусын савдагтай тунамал цэнхэр нуурыг
Луугийн домогтой нарийн шаргал элсэн манханыг
Зэрэглээн гvйдлээс далай давалгаалж байгааг
Зэндмэнь улаан наран хоймор голлож байгааг
Нутгаа л гэж єнхєрч ирдэг бvлээн чулууг
Нуур болноо гэж ундардаг нvдэн булгийг л
Монгол гэнэ
Алтан наранд єргєдєг цацлын дээжийг
Адууны бэлчээрт дєнгєж тєрсєн унага хєл дээрээ тэнцэж байгааг
Айлсаж буусан хот айлын бараанаас хvvхдийн дуу сонсогдохыг
Аяганд нар зєв эргvvлж хийн зочиндоо барьдаг цагаан сvvний амттай цайг
Сэрvvн хангайн vзvvрээс зvvгдэж ассан хээр талыг
Сэвшээ салхины vзvvрээс агь гангын vнэр vнэртэхийг
Мэлтийх vvлгvй шєнийн тэнгэрт од анивчиж байгааг
Мэнэнгийн их тал шєнєєр нойрсож байгааг л
Монгол гэнэ
Шуранхайн татлагаас адуу янзгаахыг
Шувуудын сvvдэрт л сэрvvцдэг их говийг
Хонин тогооны амсар дэвэн мэлтэлзэх цагаан сvvг
Холын бараанаас хурын vvл наашилж байгааг
Бэлчиж байгаа хонин дундуур гардаггvй монгол ёсыг
Бэлийн чулууг бууринаас нь хєдлєгдєггvй их ухааныг
Ургаж байгаа наран доогуур адуу усанд цувж байгааг
Усны мандал дээр нар тусаад гялбаж байгааг л
Монгол гэнэ
Даага унасан хvvхдvvд талд уралдаж байгааг
Даалимбан тэрлэгээ урагдтал барилдаж байгааг
Дєрєє харшуулсан хосууд уяан дээр бууж байгааг
Дєтєлж холдсон зам их талд уусахыг
Зєєлєн борооны дараа солонго татаж нялх ногоо єнгєє зассаныг
Зєрєг замын хажуугаар хос тогоруу цам харайж байгааг
Уяан дээр суусан шаазгай сайн мэдээ дуулгаж байгааг
Уул хайрханы овоонд цэнхэр хадаг намирч байгааг л
Монгол гэнэ

