МӨН ЧАНАР

Нэтдээ туяарагч царайлаг охины
Нимгэн цамцны энгэр анхилуун
Нээсэн уруулын тодорхой өнгө
Нисэх шувууны жавхлантай адил
Үзэгдэх байдал хүслэнтэй ч гэлээ
Үнэн чанар нь илбийн байшин
Үүсэх сэтгэлийн эрхэнд орвоос
Үгүйрэх мэт гансрах болно
Өнгө гэгч ийм болой.