Уянгын их найраг - Миний эх орон

 

 

 

1 дэх өдөр, 17-11-2008 22:22

Би өөр лүүгээ


Би сар шиг тэнэж
Өрнө рүүгээ
Би салхи шиг эргэж
Дорно руугаа
Би тэлсэн нумын х
өвч харих шиг
Өөр лүүгээ
Би т
өв Азийг тэлж орших
Нутаг руугаа...

Би тэнгэр ц
өмөлж
Өөдөө
Би ус цоолж
Уруугаа
Би уулнаас буух х
үрхрээ шиг
Өөр лүүгээ
Би тэнгэр газрын дунд тогтох
Монгол руугаа л ...


Уянгын их найраг - Миний эх орон

1
Нар
үнэртсэн
Монгол гэрийн бууцнаас
Уурганы минь хуйвь сунаж х
үрдэг
Ес
өн том гариг одон, нар, хөх тэнгэр
Миний эх орон.

С
үү үнэртсэн
Монгол гэрийн хаяанаас
Н
үүдэлчин монголын сэтгэл тэлж хүрдэг
Саран тамгат газар
Энэ миний эх орон
Өвөг дээдсийн минь
Хайраа дархалсан газар шороо.

Сэвтээг
үй сэтгэлийн уул усандаа
Шивших шившлэгэ миний эх орон болохоор
Миний эх орон - маанийн зургаан
үсэг.

С
өнөшгүй мөхөшгүй монгол
Ш
үлгийн ариун мэлмий миний эх орон болохоор
Миний эх орон - уянгын их найраг.

Миний эх орон -
Гоо сайхны тэргэл
өртөө
Миний эх орон -
Хурайлж дуудах хийморь.

2
Унасан мориноосоо буухын завг
үй
Тэмцэж явсан баатрын минь цус
Миний эх орон гэж цалгилж байсан

Унтарсан цогийг ноцоох шиг
Чулуу бутаргасан х
үлгийн минь туурай
Миний эх орон гэж тачигнаж байсан

Цустай дайны талбарт
Х
өлстэй гарт атгагдсан туг
Миний эх орон гэж хурайлж байсан

Хаан
өргөөний ариун босгын өмнө босгогдсон
Очтой н
үдэн шиг цагаан сүлдний минь үзүүр
Миний эх ороон гэж наранд гялалзан байсан

Баяны адуу туун
Бардам тоглосон шилийн сайн эрсийн бодол
Миний эх орон байсан

Барагдашг
үй хүчний салхин жигүүр
Баатар Аюушийн зориг
Миний эх орон байсан

Зодогтоо зориг нь чангардаг
Монгол эрийн
Дэвээд гарахад гутлынх нь улаас боссон тоос
Миний эх орон байсан

Бодол цуцам холын газраас давхиад ирэхлээр
Буцлах шиг л шаагиад байдаг
Омголон х
үлгийн минь хөлс
Миний эх орон байсан

Тэргэлхэн х
үсэлдээ дийлдэн байж
Т
өгрөг болтол тэлээд тавихад
Хаданд ч халтирахг
үй, харалтаа онодог
Догшин хар сум миний, миний эх орон байсан

Будан х
өшиглөсөн хангайн ноён оргил зүг
Сумдах б
үргэд шиг, эрдэм сурнаа гэж
Газрын холыг зорьсон монгол х
үүгийн хүсэл ч
Миний эх орон байсаан.

3
Цасыг хайлуулмаар халуун царай
Инээж м
өнхрөх дүрийг
Эх орон минь олгосон

Зудыг зугтуулчихмаар хатуу яс
Хад шиг бэх чанарыг
Эх орон минь олгосон

Дуу, ш
үлэг, залуу нас
Амьдралын гоо б
үхнийг
Эх орон минь олгосон

Домог, т
үүх, ахуй
Дурайж
үлдэх товчоонг
Эх орон минь олгосоон.

4
Өндөр өндөр яндангаас бургилах нүүрсэн утаанд
Үзэсгэлэнт хөх тэнгэр
С
үүн цагаан үүл минь хиртэж байна
Өргөн өргөн сувгаас цутгалах бохир усанд
Урсгал тунгалаг, м
өрөн минь булангиртаж байна
Уух рашаандаа бид чинь нян хор тарьчихаад
Улаан хоолой хатаж байна гэж зовж явна
Үйлсийн тэнгэрийг ингэж хазгай өргөснөөс
Үйлийн үрийг эх орон минь эдлэн шаналж байна
Хичнээн их н
үгэл билээ!
Гэгээн ухаантай дээдэстээ
Хэц
үү ч их өртлөө.
Өөртөө бид бие биенээ хөөрхий гэдэг
Үнэндээ бид чинь хөөрхий биш,
Элэгдэж цоорсон х
өдсөн дээл шиг
Эх орон минь х
өөрхий
Эрэвгэр дэрэвгэр
үр нь болсон бид
Н
өхөөс тавих чадалгүй нь хөөрхий, хөөрхий ...

5
Үр чинь би таныхаа төлөө
Бэртдэгг
үй зоригоо чангалж
Үлэмжийн чанараа
Алдахг
үй гэж тангараглана,
Х
үү чинь би чинийхээ төлөө
З
үрхэн тамираа шавхаж
Х
үрэх хүслийнхээ хаягийг ч
    "Эх ороон !" гэж
Уруул дээрээ биш,
    з
үрхэн дээрээ сийлнэ,
Уянгын их найраг - эх орон минь
Удам ургийн с
үлд хийморь хурай, хурай, хурай!... ...

Цахарын С.Буянцогт

profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn