Бичлэгийн тоо 5,522
Ядарсан уу миний хүү гээд духан дээр минь аргадан
үнсэхээр нь
Яалаа гэж дээ ээжээ гэж хэлэхдээ яаж ядарсанаа мартчихдаг байсан юмаа
Яагаад ч юм одоо ядраад байх юмгүй хэр нь ядраад л... байхынмаа
Ядараа юу гэж та минь хэлэхгүй болохоор яахын аргагүй ядраж байнаа
Хөлс нь гарчихаж миний хүүгийн гэж өхөөрдөн үнсдэг болхоор нь
Хөлсөө л гаргах гэж хичээхдээ ихийг бүтээдэг байсан юм байнаа
Хөдөлмөрийг минь өхөөрдөж үнсдэггүй болхоор одоо
Хөлс мин гарахдаа хүйтэн гардаг болчихжээ
Хүүгийнхээ духан дээр аргадаж үнсээч нэг ээжээ,
Дуулим хорвоод ихийг бүтээх юмсан
Хүүгийнхээ хөлсийг өхөөрдөж нэг арчаач ээжээ,
Хөдөлмөрийнхөө хөлсөнд танаараа нэг үнэрлүүлэх юмсан даа ээжэээ