Бичлэгийн тоо 5,522
Гал халуун дурлалын дарс жүнзэнд бялхаж
Ганцхан чамд хайртай байсан үе надад бий
Үнэрийг чинь аясын салхинаас эрэлхийлж
Үнэндээ ганц чамайг л хайрласан мөчүүд надад бий
Хаврын яргуй сэтгэлээс минь аяархан өндийж
Харцанд чинь миний энгэр нэвт гэрэлтэж
Уруул минь чиний л биеээр хэрэн тэнүүчилж
Угтаа чи минийх байсан үе бас надад бий
Ийм л чигээрээ намар өвлүүдийг үдэх гэж
Энэ л хэвээрээ хавар зунуудыг угтах гэж
Урсах нулимс дурлалын хилээр даван зугаалж
Ухаангүй чамруу тэмүүлсэн үе надад бий
Цэцэг хүртэл атаархасан хайр сэвтэхийн цагт
Цээжин дотор гомдол тунирхал сүлэлдхийн үед
Надад дурлал өгч гийгүүлсэн чи салхи эмхэрдэн
Навчистай хамт хийсэн одоход гуниглал л үлдсэн
Аргаа барсан дурлал орхиод явахад өнчирсөн сэтгэл
Амьсгалын чинь тоогоор надад шингэсэн
Аажмаар салхинд туугдах хумхийн тоосыг
Алгаараа түүн хөл нүцгэн үлдсэн .......

"Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин...."