арван ес хөн настай хөдөөгийн бор бүсгүй
анхныхаа хайртай учраад шатаж явдаг байлаа
эрх танхил өссөн хотын ганган залуугын
эрхэмсэг дэгжин төрхөнд шүтэж явдаг байлаа
нуумаар ч юм шиг нээмээр ч юм шиг
сэтгэлийнхээ түлхүүрийг олохгүй
нууц хан ирсэн хайрандаа шаналж явдаг байлаа
сар унтаж салхи амрасан шөнө байлаа
санзай хэмээх амралтын буйдхан газар байлаа
гараас минь барихын төдийд амьсгал давчидаж
галзуурталаа дурласан сэтгэлээ хориж дийлээгүй ээ
цамцны минь товчийг тайлахад бие чичирч байсан ч
цангасан их хайраа бариж дийлээгүй ээ
орны эрээн даавууны хэдэн ягаан толбо л
охин ахиу насны минь дурсгал болон үлдэж
одот тэнгэрийн доорхи хамгын богинохон шөнийг
одоо ч гэсэн би үе үехэн дурсдагаа
яруухан дууч шувуу ховорхон байдгын адилаар
янагхан хайртай хүү минь богинохон настай байсан
тэнгэрийн орныг зорисон түүнийгээ би санахдаа
тэргэл сартай шөнөөр шүлгээ шивнэж явуулдаг аа

profile
Өөдгүй зантай хүний өөлсөн үгэнд  гомдовч
Өнгө мөнгө дутаж өөрчилж солимоор санагдавч
Өөдрөг эхэлсэн ажлаа үргэлжилүүлж заавал дуусга
Өөрөө өөрийхөө мөрөөдөлөөс урваж битгий амьдар