Оруулсан bataka


Сэтгэлийн төгөлд ургасан моддын тэнд
Сэрүүн хураар нахиалсан мөчрүүд бий
Хамаг амьтныг үхлээс өмөөрөх сэтгэлд минь
Хайрын үндсээр соёолсон энэрэлийн цэцэгс бий

Сүүн цацлаа өргөж бүхнээ зориулдаг ээжийгээ
Сүслэн биширч хүндэлдэг оройн дээд багшийгаа
Сүүдэр гэрлийн алинд ч итгэлээ дэлгэсэн найзыгаа
Сэтгэлд минь хамаарах бүхнийг хагацлаас л би хаацайлдаг

Үүнээс өөр юунаас ч би харамлаж үл чадах
Үнэнч амрагаа хүртэл өөр бүсгүйтэй хардахгүй
Үндэс мөчир хагацаан байж нулимс үерлүүлж ирдэг
Өөр юунаас ч биш үхлийн сүүдрээс л би харамладаг аа

2009.03.19
profile

Биe биeнээ хvсэн мөрөөдөж санан дурласан хайр, хэзээ ч хувирдаггvй...