Оруулсан:online


Их унтаж 800 жил болчихож гээд бослоо
Эзэн чингис ирлээ
Ирэлгүй удаж 800 жил болчихож гэж ирлээ
Чингис ирлээ гэж монгол өндийлөө
Чимээгүй байсан 800 жил холдож одлоо
Тэнгэр нь хүртэл хураар эзнээ угтлаа
Тэсэж ядан монгол хүн бүр хүлээлээ
Монгол хүн гэж хоёр сая таван зуун зүрх лугшлаа
Морио эмээллээд 21 зуунд ороод явчлаа
Есөн хөлт цагаан тугий нь тэнгэр тахиж хураар уйллаа
Ертөнц дэлхий монгол сэрлээ гэж түгшиж эхэллээ
Ерхөгт цэнхэр талаас их тайгын уулс хүртэл
Ердийн нэгэн монгол хүнээс ард олон хүртэл
Тахийн удамт хүлгийн туурай довтолгож
Тамгатай бичгийг хүн бүхэнд хүргэж
Эзэн чингис ирлээ гэдгийг тунхаглаа

Эх орон минь эзэнтэй боллоо гэж зарллаа
Бурхан халдун уул улам өндийлөө
Булш бунхнаа тийрч есөн өрлөг бослоо
Зэв сүбээдэй хоёр манлайлж
Зэлмэ Хубилай нар удаалж ирлээ
Алунгоо эхийн багцалсан сумыг тэд
Хэрлэнгийн хөдөө арлаас олж авчирлаа
Анд бололцсон алтан аргайг нь
Сэнгүр горхиноос шүүрдэж ирлээ
Чингистэй монголыг дэлхий сонслоо
Чихээ тавьж улам их сонслоо
Дэлхийг бид биш
Дэлхий биднийг сонсдог боллоо
Дээрээ бид эзэнтэй боллоо
Дээд тэнгэртэй чингис л зөвлөдгийг мэдлээ
Чингис монголдоо ирлээ
Эзгүй хойгуур нь элэг барисан
Их гүрнүүд хүртэл эмээлээ
Энэ зуун монголын зуун болох нь гэж ярилцлаа
Дайны хэнгэргийг нь дэлхий сонсохоосоо айлаа
Давхиа морьдын туурай чагнаж суудаг боллоо
Торгоны зам монголыг л зоридог боллоо
Тоонот гэрийг дэлхийн дээвэр гэж зөвшөөрлөө
Гэрэгэ өвөртөлсөн монгол хүн
Дэлхийн бодлогыг тодорхойлох боллоо
Гэзэгт улаан залаа нь хаана ч дэрвэх боллоо
Чингис ирлээ
Чимээгүй сонсоцгоо дэлхий даяараа

Н.Тайванжаргал
profile

Биe биeнээ хvсэн мөрөөдөж санан дурласан хайр, хэзээ ч хувирдаггvй...