Оруулсан bataka


Анир алдарсан шөнөөр дусал гуниг сэтгэлд унах сонсогдоно
Амгалан ертөнц мөнхийн зүүд мэт чимээгүй дүнсийнэ
Мөнх мөнх бусын хооронд гийчин адил ирээд буцах
Мөн чанарыг мэдрэх гэж ертөнцийн анир алдрана

Эхийн хэвлийд ураг бүрэлдэхүйд газрын цөм шатаж
Эх газарт солир унахуйд ертөнцөөс нэгэн буцаж
Жам ёсны бүхнээс жаргал хийгээд зовлонг хайхуйд
Жаахан үдэлсэн хугацаа хэтэрхий ихээр чамлагдана .........

Анир алдарсан шөнөөр ширхэг үнэн зүрхэнд унана
Айсуй хийгээд алсарсан бүхэн холилдон уусна
Үнэн хийгээд худалын хооронд элээж дуусах
Өнө мөнхийн хоосон дотроос буйг хайна
Амласан сүүний дусал бүрээс бодолд нэвчсэн хайр амтагдана
Алсран одсон он жилүүд сувдан хэлхээ шиг бутарсан үзэгдэнэ
Сарны таталцалд далайн ус сэтгэл шиг давалгаалхад
Сая жилийн хөндүүр зүрх өвтгөн тэнд оршино

Анир алдарсан шөнөөр дусал гуниг сэтгэлд унах сонсогдоно
Амгалан ертөнц мөнхийн зүүд мэт чимээгүй чимээгүй .........

profile

Биe биeнээ хvсэн мөрөөдөж санан дурласан хайр, хэзээ ч хувирдаггvй...