Бичлэгийн тоо 5,522
Аялгуу дуугий нь сонсохоор
Сэтгэл өөрөө сэмэрдэг
Аялсан дууг минь сонсохоор
Нулимс нь аяндаа бөмбөрдөг
Алтан говьдоо чимэгтэй
Сунагар сайхан амьтад
Алсын бараанд тодрох
Сүрлэг сайхан амьтад
Дүрлэгэр нүд нь тормолзоод
Ингэн зүрх шимширхэд
Сувдан нулимс нь бөмбөрөөд
Ингэн уянга тодордог
Өнгийн цэцэгс хөөгөөд
Нутгаан орхиод яваагүй
Өвөл хаврын хавсарганд
Өл дааж сурсан
Өнчрөх амьдын хагацалд
Өрөөн цоортол шимширдэг
Өндөр сайхан амьтны
Өрөвч занг биширмой


Эгэл жирийн төрхөнд чинь би татагдсан
Энгийн хэрнээ ухаалаг үгэнд чинь би уярсан
Эр хүний намбатай хүнлэг сэтгэлд чинь би дурласан
Эгцлээд ширтэхээр тулгарчихдаг харцанд чинь би хайлсан
Энэ бүхний цогц болохоор ганцхан чамайг л би хайрласан