 Бурхадын хаалгыг тогшсоор түмэн залбирал шагайхуйд Бор үрээ даатгасан ижийн минь гуйлт түрүүлж морилдог юм Үйлэндээ хүлэгдсэн орчлонгийн өнгөн жаргалыг биш Өөдөө морилох нь хүртэл, өөдөсхөн санагдах үрийнхээ Өмнөөс тосох замыг даатгаж, аврал тосон залбирдаг Энгийн хэрнээ аугаа энэ залбирал Энгүй хутагт бурхадын мэлмийд Орой сэтгэлийн зул лугаа харагддаг юм Цагаан сүүгээ дэвсэж тоссон үрийнхээ төлөө Шивнэсэн хэдхэн маанийн үг нь Цагаан гэтэлгэгч бурханы сонорт Дүнчүүр маань лугаа сонсогддог Над руу шивэрсэн бурхадыг хилэнг Нулимсаараан дэвтээж Хилэгнэж хувилсан дүрийг нь Хайраараа зөөллөж Хийсэн нүглийн минь гэсгээлийг Залбирлаараа нимгэлдэг Энгийн нүдэнд харагдах Энэ л бурхан сэтгэлтний залбирлыг Энгүй их бурхад таалдаг юм Эх хүний залбирлыг бурхад таалдаг аа
Яруу найрагч Ц.Бямбажаргал |