Бичлэгийн тоо 5,522

 

Ард түмний өдөр тутмын өргөн хэрэглээ болсон үг яриа гэдэг хэзээ ч үгүй болох учиргүй бөгөөд хүн төрөлхтний бүтээсэн мөнхийн соёл юм. Аль ч орны үндэсний хэл гэдэг өвөрмөц бүтэцтэй, үгийн баялагтай, найруулга, авиа, үг зүй нь ялгаатай байдаг билээ.
Гэтэл өнөөдөр хүмүүсийн хоорондын харилцааны энгийн яриаг бараг судлахаа байчихжээ. Тэгснээр алтнаас үнэтэй эх хэлнийхээ их уурхай болсон баялаг руу нэг их хандан орохгүй байна гэж би сүүлийн үед боддог болсон юм. Шинэ зууны энэ цаг мөчид манай ахмад настан буурлуудын цээжинд ардын аман зохиолын, үндэсний бичиг соёлын арвин их нөөц байгаа гэдэг нь тодорхой. Түүнийг улам дүүрэн баялаг болгож түүхийнхээ хуудсанд авч үлдэх нь эрдэмтэн мэргэд, зохиолч, сэтгүүлч, багш сурган хүмүүжүүлэгч зэрэг хүмүүсийн нийгмийн өмнө хүлээсэн өндөр хариуцлага байх нь дамжиггүй.
Хэлний эх баялгийн энэ их хөгжлийг нийгмийг бүтээлцдэг хүмүүсийн насны ангиллаар нь авч үзэх юм бол өндөр дээд үеийнхэн буюу ахмадууд улам их туршлагатай, дунд үеийнхэн буюу залуучууд нээж орхисон үүднээсээ буюу мэдлэгээсээ цааш нэг их дорвитой урагшилж чадаагүй, хүүхэд багачууд бол дөнгөж эх ундарга нь гарч байгаа булаг шанд шиг байгаа гэхэд хэн ч эргэлзэхгүй.
1990-ээд оны үед би бага насандаа тоглож өссөн Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд нилээд очдог байсан. Одоо ч очсоор байгаа. Нутгийн нэгэн нэр хүндтэй лам байсан өвөөгийн ач охин Түйн голын хөвөөнд нисч байгаа хоёр ангирыг хараад
-Энэ шувууг ирэхлээр үнээнд сүү ордог юм гэнэ лээ хэмээн надад хэлж билээ. Эндээс монгол хүний үнэлшгүй их сэтгэлгээ болсон ухаанаас байгалийн зохицол, ирээдүйн зөгнөл хоёрыг харьцуулан үзэж болох юм. Мөн сумын нутгаар дамжин урсдаг Түйн голд цутгадаг Дээд жаргалантын гол гэж байдаг. Тэр голын хөвөөнд намаржиж байгаа айлын хүүхдүүдтэй би ууланд байдаг үр жимс болсон хад, тошлой түүхээр явж байхдаа арвин ихээр ургасан их жимстэй хэсэг газрыг олсон найман настай нэгэн хөөрхөн банди бусад руугаа харчихаад

-Хүний иш рүү орохгүй шүү гэж хэлж билээ. Эндээс хүн төрөлхтний мөнхийн жам байх ёстой хүний эрхийн бага ч болов дүр зураг харагдаж байна. Тэр хүүхдийн сэтгэлгээнд ухаанаараа олж авсан өөрийн их баялаг нөөцийг бусдад булаалгачих нь гэмт хэрэг шиг юм болно гэдгийг мэдэрсэн гэмээр ухамсар суусан гэдэг нь тодорхой.
Аймгийн төвд ч гэсэн тааралдаж байсан хүүхдүүдийн яриаг сонсож явахдаа л нэгэн дунд ангийн болов уу гэмээр эрэгтэй хүүхдийг

-Зуун төгрөгтэй байснаас зуун найзтай яв гэдэг шиг зуун кино үзсэнээс зуун мэдээ сонс гэдэг юм шүү гэж найздаа хэлж байхыг би

-Чамд хэн тэгж хэлсэн юм бэ, багш чинь хэлсэн үү гэтэл

-Үгүй ээ, үгүй манай өвөө их олон мэдээ үздэг юм. Тэгэхлээр хүний мэдлэг арвиждаг юм гэсэн хэмээн хэлж билээ. Эндээс ч гэсэн хүүхдийн танин мэдэхүйд ач холбогдолтой байдаг ахмадын сургаал харагдаж байна. Өнөөдөр үнэхээр мэдээллийн их эрин зуун болохоор хаана юу болж, хэн юуг нээж байгааг даруйхан сонсч явахгүй бол түүхэн хөгжлөөс хоцорно гэдэг нь тодорхой. Ямар ч хүний оюуны сэтгэлгээг бусадтай нь харьцуулж болох боловч, адилтгаж байдаггүйтэй нэгэн адил энд би дөрөв таван насны нэгэн хүүхдийн яриаг эрхэм уншигч таны сонорт хүргэе. Баянхонгор нутагт арваннаймдугаар бааз гэж байхад жолоочоор ажилладаг байсан Б.Дамдиндорж ахынд хамгийн бага охин нь мэндлэхэд тэр хүүхэд бие нь жижигхэн төржээ. Тэгээд ой хүрээгүй гэртээ унтаж байхдаа гэнэтхэн сэрээд уйлсныг нь сонссон хамаатны нь жаал ээждээ ирээд

-Ээжээ нөгөө том ахын түүхий хүүхэд нь уйлаад байна шүү дээ гэж хэлжээ. Энэ хүүхдийн үг бол насаар бага болохоор сонгож хэлэх үгээ олж чадаагүй байж болох юм. Гэтэл ийм төрлийн яриаг уран зохиолын хэл зүйд ч гаргаж болдог билээ. Б.Дамдиндорж ахтай би олон газраар явж тэр хүн ихийг үзүүлсэн болохоор түүний яриа ч миний сэтгэлд өрх гэрийн өвөрмөц хэллэгийг төрүүлдэг юм. Хүн бүхэн адилгүй, хүлэг болгон жороогүй байдаг болохоор хувь хүний ч, айл өрхийн ч ярианы бусдаас ялгарах шинж онцлог гэж байх учиртай. Энэ ч удам дамжсан байх нь дамжиггүй. Б.Дамдиндорж ахыг тэргээ засуулж байхад нь хүүхэд нь ирээд

-Ааваа ээж таныг хоолоо ид гэж байна гэтэл тэрээр

-Хоол яах вэ, хоёр гурван хоног болохгүй байгаа хөдөлгүүр л гэж билээ. Энэ ярианаас ажиглахад цэвэр монгол хүний дүр сэтгэлгээ харагдаж байна. Өнөөдөр тэрэгний хөдөлгүүр гэж хэлж болох үгийг машины мотор гэж ярьсаар л байгаа шүү дээ. Мөн том охин нь хоол хийхээр болж, мантуу зуурахад цаг хугацаа хүрэлцэхгүй юм шиг санагдаад ааваасаа асуутал

-Одоо зуурчихад орой хөөчихнө гэж хэлж билээ. Энд хэлсэн дөрвөн үгийг задлан шинжлэхэд мөн л шүлгийн хоёр мөр шиг ойлголтыг надад төрүүлж байна. Үйл үгийн бүтээсэн хэлбэр болох “чих” гэдэг нөхцөл хоёр үгэнд хоёуланд нь холбогдсон болохоор монгол хэлний содон дуу авиаг надад санагдуулж байна. Аймгийн төвийгтөвийн эрчим хүчтэй холбоогүй байхад зурагтаар гарч байгаа олон ангит киног манай нутгийнхан шимтэн үздэг байсан. Эрчим хүчинд ажилладаг байсан Н.Түмэндэмбэрэл гэдэг хүний үг үйлдэл хоёр миний сэтгэлээс бас хэзээ ч гардаггүй юм. Кино гарч байх үед тог тасрахад тэрээр

-Газар дээр нь алдаагаа засчихъя. Энүүхэн энэ холболтон дээр гэж хэлж билээ. Эндээс хувь хүний ухамсарын талаар илүү санагдах боловч би газар гэдэг үгийг сонгон тайлбарлая.Газар гэдэг үгийг гурван утгаар хэлсэн байдаг боловч энд хоёр нь хамаарагдах юм. Тэр холболтын байгууламжийг байрлуулсан газар, орчлон ертөнцийн хүний эзэгнэн төрсөн дэлхийн газар хоёрыг санагдуулж байна. Манай аймгийн төвийн айлууд “Амьчуул”, “Хөх толгой”, “Арван мянгат” гэсэн гурван гэр хороололд амьдардаг бөгөөд амьчуулынхан маань Номгон уулын өврөөр урсдаг Түйн голын дэргэд байдаг билээ. Тэнд амьдардаг байсан Ц.Хорлоо эгчийн яриа ч надад бас нэгэн өрхийн энгийн ярианы өвөрмөц шинж төрхийг санагдуулдаг юм. Ээж бид хоёрыг нэгэн үдшийг өнгөрүүлэхээр тэднийд очиход жаахан ач охиндоо гурил зуур гэж Хорлоо эгч минь хэлж билээ. Тэгээд хүүхэд нь гурилаа зуурч дуусаад эмээдээ үзүүлтэл хийсэн бүтээлийг нь тэрээр гэнэт харангуутаа

-За нэг чацга хийгээд хаячихжээ гэж билээ. Энэ хүний яриаг мөн л уран зохиолын чухал сэтгэлгээний арга болдог адилтгал, зүйрлэл хоёртой холбон тайлбарлаж болох юм. Энэ мэт өвөрмөц хэллэгүүд аль ч аймгийн ямар ч сумын хүн бүрт байдаг болохоор би Өмнөговь аймгийн Хүрмэн суманд сонссон нэг хүний яриаг энд сийрүүлье. Тэднийх малчны хотонд амьдардаг бөгөөд энд тэндээс хүн, зочин ирэхийг хүлээдэг, монгол сэтгэлгээгээр угтдаг удамт айлын нэг юм. Би нийслэл хотоос тус аймагт томилолтоор мордохдоо хөдөө сумын гэрэл гэгээг бодоод нэгэн гар чийдэнг худалдан авч билээ. Билгийн тооллын шинийн арван таванд очсон миний гар чийдэнг өвгөн нь үзээд

- Өө ямар тод гэрэл вэ, ямар үнэтэй байдаг юм гэж хэлээд гэрээсээ гарахад эхнэр нь

-Сүртэй юм сартай байхад чинь гэж билээ. Эндээс монгол хүний амьдралын түүхэн чухал эрдэнэ болсон Монголын нууц товчоог надад санагдуулж байна. Учир нь дээрх дөрвөн үгийг мөн л шүлэг шиг холбож болох бөгөөд алтан зохиол дотор байдаг шигээ хүний ярианы өвөрмөц хэллэг гэдэг үргэлжилсэн үгийн болоод яруу найргаас бүтдэг гэдэг нь харагдаж байна. Энд би уран зохиолын талаар дурдсан болохоор мөн л хүмүүсийн үйл амьдарлаас сонссон нэг жүжгийн үзэгдэл шиг яриаг танд хүргэе. Намайг аймгийн төвөө зорихоор Тээврийн товчоон дээр хүлээж байтал жолооч нь алга байсан тэр тэргэн дотор сууж байсан настай эмээ түүнийг асуухаар ач охиноосоо

-Юндэн хааччихваа гэтэл, тэр жоохон эмэгтэй хүүхэд холоос ирж явааг нь мэдээд

-Өө тэр ирж байна гэтэл эмээ

-Өө яасан бөгсөө чирсэн удаан цус вэ? гэж билээ. Саяны болсон үйл явдал гурван хүний дүрийгхаруулсан жүжгийн нэгэн үзэгдлийн нэгээхэн хэсэг бөгөөд энэ үйл явдалтай адил үзэгдлүүд хаана ч хэзээ ч болж байгаа.
Оросын их эрдэмтэн Н.А.Добролюбовын түүвэр зохиол дотор “Утга зохиол амьдарлаас хэзээ ч түрүүлж явдаггүй юм, амьдрал утга зохиолын онолын дагуу биш харин утга зохиол амьдарлыг даган өөрчлөгддөг билээ” гэсэн өгүүлбэр байдаг юм. Тэгэхлээр манай монголын ард түмний харилцааны өнөөдрийн дүр зураг ч гэсэн хойч үедээ мөнхийн бүтээл болон үлдэх бүрэн боломжоо алдаагүй гэдэг нь тодорхой. Одоо би Нийслэл хотод байхдаа нэгэн хүнээс сонссон үг, түрүүчийн жүжгийн үзэгдэл шиг хүмүүсийн яриаг таны сонорт хүргэе.
Эхнийх нь хүний хэлсэн “Хятадын чулуу байна гаргаж хая” гэдэг бол хилээр орж ирсэн хүнсний бүтээгдэхүүн дотор байсан чулууг нь олж таньчихаад монгол хүний эрэлхэг мэргэн ухаанаараа өв уламжлалаа хадгалж чадсан тухайн хүний өвөрмөц ухамсар юм. Нөгөөдөх нь болохоор мөн л түрүүчийн гурван хүний дүрийн адил өөр өөрийн өвөрмөц яриатай бөгөөд тэр айлын театр шиг шинжийг надад санагдуулсан юм. Учир нь гэвэл тэдний гол найруулагч нь эмээ нь бөгөөд жүжигчин нь хоёр ач нэг хүү нь юм. Хүмүүсийн ярианаас сонсчихоод эмэгтэй ач ах дүү хоёртойгоо хамтран эмээгийнхээ зааснаар жүжгийнхээ үзэгдлийг тоглодог билээ. Нэгэн шинэ зочин тэднийд орж ирэн цай унднаас нь хүртсэний дараа эмээ нь

-Та гурав нөгөө тэмцлээ явуулаач гэтэл хүү нь

-Ямар тэмцэл билээ гээд инээтэл бага ач нь гэнэт санасан мэт

- Эмээ аргал түүгээд ирлээ гэтэл эмэгтэй ач нь

-Хагасыг нь хойш нь өгчих өө гэжээ. Том хүү нь

-Яагаад тог өгөхгүй байгаа юм бэ гэж хэлэн томорхтол бага ач нь

-Энэ дизель мизель болохгүй байх шиг байна гэжээ. Тэгээд хамгийн сүүлд хүү нь хүүхдийн шинжийг харуулан

-Болдоо ахаа тэр оддын амьдрал материал чинь хэвлэгдчихсэн л юм байна ш дээ гэтэл бага ач нь ихэд хэвлүүхнээр

-Чи хуцалгүй л наанаа хийгээд сууж бай гэжээ. Тэгээд нөгөө зочин нь тэдний явдлыг таньчихаад

-Та нар чинь сая ямар зохиолчийн бүтээлээр л жүжиг тоглочихвоо гэтэл эмээ нь

-Энэ манай ач охин л нэг урлагийн хүн болох төлөвтэй юм шиг байгаа юм, тэгээд өөрөө хүмүүсийн цаг тутмын ярианаас жишээ аваад дүр зохиолоо бүтээгээд байдаг болчихлоо гэжээ. Энэ айлд болсон явдалд таван хүн оролцсон гэж бодоход нөгөө гурван харилцан ярианых нь зургаан хүнийх бас өөр өөр хүмүүсийнх байж болох юм. Тэгтэл энэ бяцхан “тэмцэл” дотор нэг хүний амьд дүр зураг харагдаж байна. Үүн шиг дүүрэн тэмцлүүдээс жишээ авч монголын минь уран зохиол ч гэсэн үлгэр түүх шигээ олон зохиол бүтээлтэй болохыг цаг үе биднээс шаардаж байна. Монгол хүмүүсийн харилцан ярианы өвөрмөц хэллэг болох уламжлалт өв соёл минь өргөжин хөгжсөөр “Гэсэр”, “Жангар” хоёр шигээ түүнээс ч илүү бүтээлийг түүхэндээ үлдээгээсэй гэж ард түмэндээ ерөөе.

profile
 Image

 

 

Эх орон гэдэг төрж өссөн нутаг ус
Эх орон гэдэг төрүүлж өсгөсөн эцэг эх
Эх орон гэдэг мөр зэрэгцсэн анд нөхөд
Эх орон гэдэг мөнгөөр үнэлшгүй хувь заяа

 
 
 

        


    

Дугаар
Гарчиг
Нэр
2822 П.Дэлгэржаргал : Би үхэр Монгол 1
Tsergiinbodol
2009-03-07 913
2821 Э.Үржинханд : Алсыг зорьж буй чамдаа
Tsergiinbodol
2009-03-07 1121
2820 МОНГОЛЧУУД ТА НАР ЮУ ЮМ ?!
soragsan
2009-03-07 5964
2819 ????????
S_999
2009-03-07 890
2818 Durlahaaraa shuleg hurtel zohiochih yumaa
jucy999
2009-03-06 1036
2817 hi
b_68
2009-03-06 1006
2816 Хорвоод ганцхан ээждээ 2
nikes
2009-03-06 1873
2815 Тэнэгүүд бүү унш!! 5
saikhan
2009-03-06 1227
2814 Сар шиг хол (дууны үг) 1
Маралгоо
2009-03-06 1998
2813 Эх хүний залбирлыг бурхад таалдаг 1 file
나이키
2009-03-05 1184
2812 ÌÎÍÃÎË×ÓÓÄ ¯ÍÝÕÝÝÐ Õ¯ÍÈÉ ÌªÑÒÝÉ ÃÝÆ ¯¯? 1
Болорхон
2009-03-05 5903
2811 ♥♥♥Ээждээ♥♥♥ 2 file
w0w0w
2009-03-05 1197
2810 Галт тэргэнд өнгөрүүлсэн шөнө
Маралгоо
2009-03-05 1359
2809 hi
bayaraa66
2009-03-04 818
Монгол хүмүүсийн харилцан ярианы өвөрмөц хэллэгийн тухайд
Маралгоо
2009-03-04 2579
2807 8 сартай GIRL байна 2
...Baa ...
2009-03-04 880
2806 shvleg 1
Manaach01
2009-03-04 7468
2805 Shvleg !!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Manaach01
2009-03-04 7646
2804 h
drkargo
2009-03-04 908
2803 **МАНЖУУРЫН ТОЛГОД** file
vlmedehmaA
2009-03-04 1909
2802 онигоо
soragsan
2009-03-03 957
2801 MaSh CaiXaH Ogvvleleg : "Зул сарын гацуур" өгүүллэг
Manaach01
2009-03-03 7459
2800 Ээж минь байгаагүйсэн бол...
Nadiiaa
2009-03-02 1022
2799 Єгvvллэг : » Нэгэн явдал
vlmedehmaA
2009-03-02 1023
2798 1 em buudal bna
gedger
2009-03-02 838
2797 hicheegeerei ur mini
ismiraldo
2009-03-02 2365
2796 hairtdaa
ismiraldo
2009-03-02 1216
2795 Монгол бичгийн хэвний багц 2
nikes
2009-03-01 1153
2794 shuleg
MC~LOCK
2009-02-28 1355
2793 zurag
MC~LOCK
2009-02-28 927
2792 эх хэлээ хайрлахуй 1
xaliuna010
2009-02-28 1030
2791 Эхлэл ба төгсгөл 1
xaliuna010
2009-02-28 897
2790 Anh hairtai gej helehed hestuu baisan uu 6
sky_mn
2009-02-28 1344
2789 Єгvvллэг : Хайрын зурвас 2
vlmedehmaA
2009-02-28 1991
2788 ****** Bi Mongolooroo goedog ****** 1
Redhorse
2009-02-28 1712
2787 zgrl 1
lеxus
2009-02-27 898
2786 Аавдаа бичсэн захидал... 5
nikes
2009-02-27 10257
2785 Hairtai shuu, chamdaa 4
sky_mn
2009-02-27 24232
2784 АЙСУЙ!!!!!!!!! 1
saikhan
2009-02-26 842
2783 Хоёр загалын тууж 1
나이키
2009-02-25 1043
2782 Гурвалжин /єгvvллэг/ 3
vlmedehmaA
2009-02-25 1376
2781 17-р жарны*харшлалт* хэмээх шороон үхэр жил 1
batunka
2009-02-25 1224
2780 ......... 1
S_999
2009-02-25 866
2779 ???????
S_999
2009-02-25 923
2778 Урин хаврын баяр 1 file
nikes
2009-02-24 1587
배너신청
자생병원

배너신청