Бичлэгийн тоо 5,522
Циркийн алиалагч нохойгоо арайхийн яриулж сургажээ. Найз нь “Нохой ярина гэж гонж” гэж зүтгэсээр 50 ногооноор мөрийцөв. Гэвч алиалагч яаж ч оролдоод нохойгоо үг хэлүүлж чадсангүй. Найз нь мөнгөө өвөртлөн маадгар гарч явав.
-Муу тэнэг нохой, ингэж алах гэж байх уу? гэвэл нохой нь сая дуугарч,
-Үгүй ээ, маргааш түүнийгээ дахин дагуулж ирээд 50 мянган ногооноор мөрийц. Дуртай зөвшөөрнө. Тэгэхээр нь би Шекспирийн бүх шүлгийг дуржигнуулаад өгөмз.
* * *
Улсын начин Д.Намдаг нэг өдөр баахан өндөг авчихсан явж байж. Гэтэл нэг танил нь таарч өндөг хаанаас, хэнээс авав гэтэл,
-Таньдаг тахианаасаа авсан юм.
* * *
Шүүх хурал дээр:
-Та яагаад эхнэрээсээ салах гээд байгаа юм бэ?
-Эхнэр маань хурхираад байх юм.
-Энэ чинь салах шалтаг биш.
-Тийм л дээ. Гэхдээ хөршийн хананы цаанаас хурхираад байдаг юм.
* * *
Улсын арслан Дэмүүл агсан их л хээгүй, гүдэс эр байсан гэдэг. Мань хүн нэг удаа машинтай явж байгаад онхолдож. Кабин нь доош харан унасан машинаас нь түүнийг татан гаргасан хүмүүс машиныг нийлээд босгохыг завджээ. Гэтэл арслан
-Хэрэггүй, хэрэггүй дээш харсан дээр нь эрэг шургийг нь чангалаад авъя. Доогуур нь орох гэхээр гэдэс тулаад байдаг юм.
* * *
-Аав аа, дуурь гэж юу юм бэ?
-Чамд юу гэж хэлмээр юм бэ дээ. Нэг хүн нөгөөгөө ална. Алуулж байгаа хүн нь унахынхаа өмнө удаан гэгч чанга дуулдаг юм.
* * *
Улсын начин Намдаг англи хэлэндээ “шаггүй” нэгэн. Нэгэн удаа начны утсанд “bich” гэсэн үгтэй мессеж ирж. Тэрбээр уншингуутаа учиргүй уурлан “Намайг гичий гэнэ ээ. Хүн доромжилсон тэр муу хогийг алаад өгье” гээд цаад хүн рүүгээ залган зад жижигрүүлэх юм болов. Гэтэл нөгөөдөх нь “би чамайг гичий гээгүй зүгээр л мессеж бич” гэсэн шүү дээ гэжээ. Мань начин английн “bitch” /гичий/ гэдэгтэй андуурсан нь тэр аж.