Бичлэгийн тоо 5,522
Хувирашгүй мөнх оршиж орчлонг дээрээс тольдох
Хурмастын их гуниг ямар гэгээхэн юм бэ
Уйлахдаа асгарах уяралд нь сэтгэл минь өмөрч
Урсах борооны дусал тэнгэрийн нулимсыг би амслаа
Унасан нулимс нь далай шиг шорвог биш болохоор
Уудам хорвоо тэр аяараа сэргэдэг юм билээ
Заримдаа тэр догширохдоо аадар бороогоор уйлна
Заримдаа бүр байж ядахдаа мөндөр шидлэн гомдоллоно
Чанга гэгч нь дугарч аянга болоод ниргэнэ
Цамнаж дэлхийн элгэн дээгүүр үер болон урсана
Цасан ширхэг болж орчлон даяар тэнүүчлэнэ
Цаанаа л нэг энэрэнгүй инээмсэглэл дэлгэж найрсана
Цайлган болохоор бүхнийг өршөөж үүлээ сөхөж тайвшрана
Нэг л их санаа алдах нь салхины аясаар мэдрэгдэнэ
Нэлэнхүй орчлонгийн сайн мууг ямагт тэр л мэднэ
Нөмгөн хөх үүлсээрээ хорвоог аргадаж гоёно
Нээрээ, тэнгэрийн нулимс хүнийх шиг гашуун биш юм билээ
Тэр ариухан хураар нь дэлхий угаагдаж ариусдаг
Тэр болорхон дуслаар нь ангасан ургамал сэргэдэг
Тэр харамгүй хайраар нь амьдрал бүхлээрээ тэтгэгдэг
Тэгээд ер бусын шивнээгээр нь түүнтэй би ярилцадаг аа.