Хайрласан бvсгvйгээс чинь
Хацрыг чинь хулгайллаа
Хаашаа ч явахгvй шvv, чи
Ханцуйгаараа норгож арчлаа
Vс гэзгээр чинь оролдож
Vймvvлж хааяа тоглоё юу гэсийм
Хайртай гэж чихэндээ шивнvvлж
Худлаа жаахан хэлvvл юv гэсийм
Учирсан бvсгvйгээс чинь
Уруулыг чинь хулгайллаа, би

Улаахан будаг, удаан vнсэлттэй нь
Уулзуулахгvй шvv, би зvрхэндээ цоожиллоо
Хєг ордоггvй хєгжим гэж байдаггvй юм
Хємсєг, сормуус хоёрыг чинь магтъя л гэсийм
Хvvхэн болгон ямар vнэнч байх биш
Хvний юмаар жаахан гоё юу л гэсийм, би
Цагаахан цамцан дороос чинь
Цээжийг чинь хулгайллаа, би
Эмсийн vнэр, эрээн зангиатай чинь
Эвхэж шатаалаа, би цээжин дотроо
Эр хvн ямар чам шиг тєрєх биш
Энгэрийг чинь налж, жаахан дуул юу гэсийм
Vгээр ямар цадах биш дээ, би
Vнэнээсээ чамайг оргуулъя юу гэсийм
Нvдээрээ чи инээгээд л байвал
Насаараа чамайг хулгайллаа шvv, би
Найрагчийн зvрхэнд ассан гал
Намдана л гэж vгvй дээ
Г.Мєнхцэцэг