Хаврын цасыг богинохон настай гэдэг
Харин миний хайр түүнээс богино настай
Зүрх сэтгэлд чинь намайг гэх орон зай үлдээгүй юм бол
Зүгээр мэндлэхийн төдийд ч чамайг хармааргүй байна

Давилуун их хайрын минь баланд чи бялуурчээ
Дандаа хайраар харсан харцанд минь чи солиорчээ
Дундрамгүй их хайрын минь охинд чи согтжээ
Дундуур байна гэж эцэстээ хайрыг минь чи чамлажээ.

Аяа хаврын цас хайлан урсахдаа уйлдаг билүү
Амрагийн сэтгэл минь өнчрөн хоцрохдоо уйлчих гээд байна
Дусалхан хайраар чамайг тэжээж байсан бол чи
Дурлал хайрын минь үнэ цэнийг илүү мэдрэх байсан-энэ миний алдаа