Ард минь ахуй төрөлх гэр
Амраг хань алиахан жаахан хүү
Асар тэнгэрийн дор хүглийх
Амгалан энх жаргалт нутаг
Амин хайртай бүгд л бий
 
Ядарсан ч ядраагүй цоглог мэтээр
Ягтаа тулж өвдсөнч өвдөөгүй юм шиг
Гуниж санааширч цөхөрч туйлдсанч
Гудийхчгүй цовоо байх болно

Байх болно оо би байх ч  болно
Байх байхдаа нь барааны газраас
Торойж биш тодорч харагдах болно
Тоост хорвоо чи үүнийг мэдтүгэй

Khan      2008  06.02   21.45m