ЭРХЭМ БАЯН-ЭРҮҮЛ МЭНД

               ЭРҮҮЛ МЭНДИЙН НЭГДСЭН ШИНЖИЛГЭЭНД ХАМРАГДАЦГААЯ

Сүүлийн үед хүмүүс цаг завгүй амьдралд сатаарсаар өөрийхөө эрүүл мэндэд төдийлөн анхаарал тавих нь ховор болсон цаг.

Хүн бүхэн урт насалж, аз жаргалтай амьдрахыг хүсдэг хэрнээ тэр бүр хэрхэн яавал эрүүл байж урт наслах тухай бодох нь ховор.

Тэгвэл нэг л өдөр хэлж биш хийсч ирдэг, хэнд ч тохиолдож болох төрөл бүрийн өвчнийг бид туссан хойноо харамсан суух биш, өвчнийг эрт үед нь илрүүлэн эмчлүүлж,түүнээс урдчилан сэргийлэх арга хэрэглэх нь юу юунаас илүү чухал асуудал юм.

“Эрүүл мэнддээ хэзээд анхааран, эрүүл бизнесийн глобал лидер байя” уриатай <Нуг шиб жа> эрүүл мэндийн нэгдсэн шинжилгээний төвд та бүхнийг бүтэн биеийн цогц шинжилгээнд хамрагдахыг зөвлөж байна.

Таны үнэ цэнэтэй амь нас, эрүүл мэндийг сахих үүрэг хүлээсэн тус шинжилгээний төвийн хамт олон хэзээд танд туслан хамт байж, хариуцлагатай ажиллахаа амлаж байна.

Эрүүл мэндийн нэгдсэн шинжилгээ нь:

 

- Тохь тухтай, амар тайван орчинд нэг өдөрт хийгдэх багц шинжилгээ

- Сүүлийн үеийн өндөр дэвшилтэт багаж тоног төхөөрөмжөөр үнэн зөв найдвартай онош тогтоох

- Нас, хүйс, гэр бүлийн байдал зэрэг тухайн үйлчлүүлэгчийн онцлогоос хамааран олон төрлийн хөтөлбөрт программ

- Шинжилгээний хариутай холбогдуулан зөвөлгөө өгч, өмнөх жилийн шинжилгээний хариутай харьцуулалт хийх зэрэг эрүүл мэндийн хяналтын систем

- Чиглэл бүрийн мэргэжлийн эмч нарийн эмчилгээ, зөвөлгөө

- Үр дүнтэй шинжилгээний төлөөх мэргэжлийн сувилагчтай 1:1 зөвөлгөө зэрэг танд хандсан төрөл бүрийн үйлчилгээг үзүүлж байна.

 

Шинжилгээний нэр, төрөл:

 

Энгийн шинжилгээ: Асуулт хариултаар өөрийн биеийн өнгөрсөн үеийн болон одоогийн байдлаа тодорхойлох

 

Биеийн хэмжилт:

- биеийн өндөр

- биеийн жин

- таргалалт

- цусны даралт

 

Нүдний шинжилгээ:

-хол ойрын хараа

-нүдний даралт

-нүдний торлог бүрхэвч

 

Амны хөндийн шинжилгээ

Сонсголын эрхтний шинжилгээ

Уушигны үйл ажиллагааны шинжилгээ

 

Цээжин биеийн рентгэн шинжилгээ: элэг, уушиг, бөөр, цөс, нойр булчирхай

 

Ходоодны дуран

Ходоодын зураг

ЭХО

Шээсний шинжилгээ

 

Цусны ерөнхий шинжилгээ:

-элэгний үйл ажиллагаа

- элэгний Б, Ц вирус

-зүрхний үйл ажиллагаа

-нойр булчирхай

-чихрийн шижин өвчин

-үе мөчний үрэвсэл

-бамбай булчирхай

-цусны бүлэг тодорхойлох

 

Хавдрын шинжилгээ:

-элэгний хорт хавдар

-хоол боловсруулах эрхтний хорт хавдар

-бүдүүн гэдэсний хорт хавдар

-түрүү булчирхайн хорт хавдар

-өндгөвчний хорт хавдар

 

Эмэгтэй нэмэлт шинжилгээ:

-хөхний рентгэн шинжилгээ

-умайн хүзүүний эсийн шинжилгээ

 

Үнэ:

1. эрэгтэй 360.000 вон

2. эмэгтэй 400.000 вон

 

Нэгдсэн шинжилгээний өмнөх өдөр анхаарах зүйлс:

 

- Тос өөх ихтэй хоол хүнс хэрэглэхгүй, хөнгөн хооллоно. Оройны 9 цагаас хойш огт юм идэхгүй байх.

- Ямар нэг төрлийн эм хэрэглэж байгаа бол урдчилан эмчид хэлж зөвөлгөө авах.

- Архи хэтрүүлэн хэрэглэх болон хэт ядрахаас зайлсхийн хангалттай унтаж амрах.

 

Шинжилгээний өдөр анхаарах зүйлс:

 

-Шинжилгээний төвд өглөө 8:30д бэлэн байх

- Өглөө юм идэхгүй байх. Ус ч уух болохгүй. Бохь, тамхи хэрэглэхгүй байх. Линз зүүхгүй байх.

- Эмэгтэйчүүд эхо шинжилгээний хариуг үнэн зөв гаргахын тулд өглөө шээхгүй ирвэл сайн.

 

Та бүхнийг гэр бүл, ажлын хамт олон, найз нөхөдтэйгээ хамт ирэн эрүүл мэндийн нэгдсэн шинжилгээнд хамрагдахыг хүсье.

 

Эрүүл мэндийн нэгдсэн шинжилгээг өгөх тохиолдолд 1-2 өдрийн өмнө урдчилан захиалга өгөх хэрэгтэй болдог. Тус эмнэлгийн захиалга болон орчуулгын үйлчилгээг Олон улсын эрүүл мэндийн холбоо KIMAworld танд хүргэх болно.

 

Бидэнтэй холбоо барих утас: 070-8829-8379 , 031-978-8808

И-мэйл хаяг: kimaworld4u@yahoo.com

Homepage: www.kimaworld.net/mn

                                       

                                             Таны эрүүл мэнд таны гарт

 

                                                          -KIMAworld-