Эмэгтэйчүүдийн бэлэг эрхтний дотоод уруул засах мэс заслын тухайд... 
                       


Бүсгүйчүүдийн хувьд бэлэг эрхтний уруул хэвийн хэлбэртэй байна гэдэг бас нэгэн чимэг юм.

 

Эмэгтэй хүн бүрийн бэлэг эрхтний дотоод уруул янз бүрийн хэлбэртэй байдаг. Тиймээс бэлэг эрхтний дотоод уруул нь ямар үед хэвийн хэлбэр, ямар үед хэвийн бус хэлбэр болохыг бид тэр болгон ялгаж мэддэггүй.

 

Ямар нэг хөдөлгөөн хийхэд биед тавгүй, эвгүй мэдрэмж төрөхгүй, гадаад байдлаараа хэт онцгүй хэлбэртэй биш бөгөөд эрхтэн нийтдээ гадаад уруул болон дотоод уруулын харьцаа зохимжтой бол хэвийн хэлбэртэй бэлгийн дотоод уруул гэж хэлж болно.

Эм бэлэг эрхтний дотоод уруул нь ягаавтар туяатай болон бага зэрэг бор өнгөтэй байвал мөн бэлэг эрхтний хэвийн хэлбэр юм.

 


Зарим эмэгтэйчүүдийн хувьд бэлэг эрхтний уруул төрөлхийн том юмуу сунаж унжсан тохиолдлууд их байдгаас гадна үрэвсэл үүсэх болон өөрт таагүй мэдрэмж төрвөл маажих, хүрэх тохиолдолд, жирэмслэлт, төрөлт, гар хангалга зэргээс болж бэлэг эрхтний дотоод уруул төдийгүй бэлэг эрхтэн нийтээрээ хар бараан өнгөтэй болж сунах зэргээр уян хатан чанараа алдсанаар бэлэг эрхтний дотоод уруулын хэвийн бус хэлбэр үүсдэг.

 

Тэгвэл бүсгүйчүүдийн сэтгэл зовоосон асуудлын нэг болох бэлэг эрхтний дотоод уруулын хэвийн бус хэлбэрийг мэс заслын аргаар эмчилж засч болох тухай сайхан мэдээг дуулгая.

 

Дараах нь бэлэг эрхтний дотоод уруул засах мэс заслын талаар эмэгтэйчүүдийн хамгийн их асуудаг асуултын хариултуудаас танд хүргэе.


1. Бэлгийн дотоод уруул нь яагаад сунадаг вэ?

 

Бэлгийн уруул сунах шалтгаан нь олон янз байдаг. Зарим эмэгтэйчүүдийн хувьд бэлэг эрхтний уруул төрөлхийн том юмуу сунаж унжсан тохиолдлууд их байдгаас гадна үрэвсэл үүсэх болон өөрт таагүй мэдрэмж төрвөл маажих, хүрэх тохиолдолд, жирэмслэлт, төрөлт, гар хангалга зэргээс болж бэлэг эрхтний дотоод уруул төдийгүй бэлэг эрхтэн нийтээрээ хар бараан өнгөтэй болж уян хатан чанараа алдаж сунадаг.


2. Бэлгийн сунасан дотоод уруул нь буцаж хэвэндээ ордог уу?

 

Нэгэнт сунасан бэлгийн уруул нь дахин хэвэндээ буцаж орохгүй. Мөн төрөл бүрийн эм тарианы эмчилгээгээр ч шийдэх боломжгүй юм. Харин мэс заслын аргаар хуучин хэлбэрт нь оруулж болно.


3. Бэлгийн уруул хардуу өнгөтэй болж сунасан үед өөрт тохиолдох таагүй зүйлүүд нь юу вэ?

 

Олон талын таагүй мэдрэмж төрүүлдэг. 
-   Өмд өмссөн үед хорсох зэргээр эвгүй оргино.
-   Цагаан юм ихээр гарч загатнах юмуу эвгүй үнэр гарч болох талтай.
-   Цагаан юм болон хөлс гарах зэргээс бактери халдварлагдан үтрээний үрэвсэл болон давсагны үрэвсэл зэрэг олон төрлийн үрэвсэл үүсэх магадлалтай
-   Бэлгийн харилцааны үед бэлгийн сунасан уруул үтрээ рүү чихэгдэн орж таагүй мэдрэмж төрүүлэх талтай
-  Түүнчлэн бэлгийн уруул гадна талд байдаг болохоор байн байн анхаарал тавьж, сэтгэл зовохоос гадна өөр хүмүүст харагдаж болох олон нийтийн усан бассейн болон олон хүн цугласан газар очихоос ичиж, өөртөө итгэлгүй байдал үүсэх тохиолдол бий.

4. Бэлгийн уруул засах мэс заслыг заавал хийлгэх ёстой юу?

-  Бэлгийн уруул засах мэс засал нь заавал хийлгэх шаардлагатай мэс засал биш юм. 
Бэлгийн дотоод уруулын хэлбэр өөрчлөгдөн харлаж, сунан эвгүй байх ч тэсч тэвчин, үрэвсэл үүссэн тохиолдолд тухайн үед нь эмчлээд байж болно.

Мэдээж зарим хүмүүсийн хувьд бэлгийн дотоод уруул засах мэс заслын тухай сөрөг бодолтой байх тохиолдол байдаг ч бүх насаараа бэлгийн уруулаас болж сэтгэл таагүй байж өөртөө итгэх итгэлгүй болсон үед мэс заслыг хийлгэсэн нь дээр юм.

5. Бэлгийн уруул засах мэс заслыг хэзээ хийлгэвэл сайн бэ?

- Өсвөр нас өнгөрхөд хийлгэж болно.
Энэ үед өөрт маш ихээр эвгүй мэдрэмж төрж хүмүүсийн хажууд байхад эвгүй, өөртөө итгэх итгэлгүй болж нийгмийн амьдрал болон томчуултай харилцах харьцаанд нөлөөлж байгаа үед илүү эрт үед нь эмчилж засч болно.

- Насанд хүрсэн хэн бүхэн энэхүү мэс заслыг хийлгэх боломжтой юм.



6. Бэлгийн дотоод уруул засах мэс засал нь сарын тэмдэгт нөлөөлөх үү?

-  Сарын тэмдгийн хамгийн ихээр ирэх үе биш бол хэзээ ч хамаагүй хийлгэж болно.
Сарын тэмдгийн үед хэрэглэл хийх ёстой болохоор мэс заслыг сарын тэмдгийн дараа хийх нь илүү тохиромжтой.

7. 
Бэлгийн дотоод уруул засах мэс заслыг хаана хийдэг вэ?

- Эмэгтэйчүүдийн гэсэн бүх эмнэлэг энэхүү мэс заслыг хийдэг. 
Гэхдээ үтрээний гоо сайхны мэс заслын мэргэжлийн эмнэлэгт хийлгэвэл мэс засдын дараах үр дүн нь илүү сайн мэдрэгдэх болно.

Хаа сайгүй энэ төрлийн эмнэлгүүд их байдаг ч эмнэлгийн байршил болон үнээс илүү эмчийн ур чадвар хамгийн чухал юм.

8. Бэлгийн дотоод уруул засах мэс засал хийлгэхэд өвдөх үү?

- Бэлгийн дотоод уруул засах мэс засал нь мэс хүрдэг учраас огт өвдөхгүй байна гэж үгүй.

Харин сүүлийн үед мэдээ алдуулалтын арга технологи болон мэс заслын арга хөгжсөнөөр өвдөлт бараг мэдрэгдэхгүй.

9.Бэлгийн дотоод уруул засах мэс заслын үеийн мэдээ алдуулалтыг хэрхэн хийдэг вэ?


- Биеийг бүхэлд нь мэдээ алдуулах, нуруун хэсэгт мэдээ алдуулах, унтуулан мэдээ алдуулах зэрэг нь огт хэрэггүй бөгөөд spray юмуу тосон түрхлэг эм ашиглан гадна талд нь хэсэгчилэн мэдээ алдуулсаны дараа мэс заслыг хийнэ. 


10.  Бэлгийн уруул засах мэс заслыг бүх хүнд адилхан хийдэг үү?


- Үгүй, Хүн бүрийн бэлгийн дотоод уруул болон хэлүү зэрэг нь харлаж сунах, үрчлээ тогтох зэрэг байдал нь өөр өөр байдаг учраас яг адилхан мэс засал хийгдэхгүй.

Тухайн эмэгтэй өөрийн байдалдаа тааруулан зохих мэс заслыг хийлгэвэл мэс заслын дараах үр дүн нь сайн мэдэгдэх болно.

11. Бэлгийн уруул засах мэс заслын үед лазерыг ашигладаг уу?

- Тийм. Сүүлийн үед бэлгийн уруул засах мэс заслын үед голдуу лазерыг ихээр ашигладаг.

Лазерыг мэс засалд ашиглавал өвдөлт, хавдалт бага байх бөгөөд эдгэрэлт хурдан байдаг. Түүнчлэн оновчтой зөв хэв галбирыг гаргаж өгдөг учраас мэс заслын дараах сэтгэл ханамж өндөр байна.

12.  Бэлгийн уруул засах мэс заслын дараа харшил бий юу?

- Их хэмжээний өвдөлт болон сорви үлдэх, хэлбэр нь овон товон болох зэрэг олон төрлийн харшил сөрөг талууд гарч болох талтай. Тиймээс мэс заслын олон удаагийн туршлагатай эмнэлэгт, өөртөөзохицох зөв мэс заслыг хийлгэх нь юу юунаас илүү чухал юм.


13. Бэлгийн уруул засах мэс заслын дараа дахих сунах уу?

- Бэлгийн уруул засах мэс заслын дараа үрэвсэл үүсэх, жирэмслэх, хүүхэд гаргах, хамгаалалт хэрэглэх, гар хангалга байнга хийх зэргээс болж дахин сунаж болох ч магадлал тун бага.



14. Бэлгийн уруул засах мэс заслын дараа эдгэх байдал нь хэр байдаг вэ?

- Мэс заслын дараа шууд хэвийн амьдралдаа ороход ямар ч хүндрэл байхгүй.
Харин бэлгийн дотоод уруул болон хэлүү нь гадна байрлалтай учраас мэс заслын дараах хэд хоногт дотуур хувцсанд үрэгдэх юмуу хөдөлгөөн хийхэд бага зэрэг хорсох тал байх ч ердийн амьдралд ямар ч хүндрэл гарахгүй.

- Мэс заслын дараа 2 долоо хоног өнгөрвөл хавдар нь буурна.
- Бэлгийн харьцаанд 2-4 долоо хоногийн дараа орж болно.

15.  Бэлгийн уруул засах мэс засал нь үнэтэй юу?

- Бэлгийн уруул засах мэс засал нь эрүүл мэндийн даатгалд хамаардаггүй.
Тиймээс тухайн эмнэлэг болон эмнэлэг байрлах газраас шалтгаалан үнийн хувьд ялгаатай. Харин үнэтэй гээд үр дүнгээ илүү сайн өгөх зүйл биш юм.

Хэт үнэтэй биш, хэт хямд биш эмнэлгийг харьцуулан үр дүнгээ сайн өгөх мэс засал хийлгэх хэрэгтэй.

16. Энэ мэс засал нь бэлгийн уруул сунах болон үтрээний үрэвслээс урдчилан сэргийлэхэд тус болох уу?

Тийм, Хэд хэдэн санамжыг мөрдвөл их тус болно.

- Хэт бариу биш даавуун материалтай, сулавтар дотуур хувцас өмсөх хэрэгтэй
- Агаар солилцох бололцоогоор хангах.
- Хамгаалах, бусад гаднаас хүрэх үйлдэл хийхгүй байх нь чухал.
- Загатнах болон үтрээний үрэвсэл зэргийг үүсхээс сайн хамгаалах хэрэгтэй.
- Идэвхитэй дасгал хөдөлгөөн, хангалттай амралт зэргээр биеийн эсэргүүцлийг сайжруулах нь сайн.
-  Мэс заслын дараа эмнэлэгтээ ойр ойрхон очиж эмчээсээ зөвөлгөө авч зөвөлгөөг нарийн дагаж мөрдөх нь чухал юм. 

 

Энэхүү асуулт хариулт нь та бүхний мэдэхийг хүссэн зүйлд бага ч болов тус болсон байгаасай гэж хүсэн орууллаа.

Лавлах утас: 070-8829-8379
                     031-978-8808

                                       www.kimaworld.net/mn