Нүдний доод зовхи унжсан үед хийгдэх мэс заслын онцлог

 

“Dark circle” гэж нүдний зовхи орчмын доторх өөх оршин байдаг давхарга суларч өөх нь товоон нааш гарч ирснийг хэлдэг ба хар хүрээ татан бараантаж харагдах явдлыг хэлдэг. Зовхинд Dark circle үүссэн тохиолдолд нүүр нийтдээ хар бараан харагдаж наснаасаа илүү овортой хөгшин харагддаг тул үүнийг зайлшгүй засах хэрэгтэй.

Өөх нь сунаж унжсан Dark circle-н тохиолдолд нүдний доод зовхины өөхийг хусан арилгах аргыг хэрэглэнэ. Нас залуу хүмүүс хийлгэвэл илүү үр дүнтэй болдог ба нүдний зовхины дотроос салст бүрхэвчинд зүсэлт хийгдэх тул мэс заслын дараа үлдэх сорви нь харагдахгүй.

 

Нүдний доод тал суларч унжин, нүдний зовхины өөх нь наашаа бүлцийн гарч ирсэн тохиолдолд өөхийг өөр газар руу шилжүүлэх аргыг хэрэглэдэг. Энэ нь өөхийг хусч арилгах аргаас өөр бөгөөд ашиггүй овоорох өөхийг хонхойсон хэсэг рүү тохируулан тарааж шинээр байрлуулах аргыг хэлэх ба өөх нь тараан шинээр байрлуулах хэмжээний их биш тохиолдолд өөх шилжүүлэн суулгалтыг зэрэг хийх нь ч бий.

Мэс засалд ерөнхийдөө 15-30 орчим минут зарцуулах бөгөөд шаардлагатай бол мэс заслын дараа богино хугацаанд хэвийн амьдралдаа орох боломжтой.  2-3 өдрийн дараа хавдар нь нийтдээ бууна.

Мэс заслын давуу тал:

1.     Үзэмжгүй харагдах зовхины өөхийг арилгана.

2.     Нүдний эргэн тойрон дох бараан өнгө арилна.

3.     Нүдэнд ил сорви харагдахгүй.

4.     Мэс заслын дараа нүдний доод тал унжиж харагдахгүй.

Мэс заслын арга:

1.     Нүдний доод талын салст бүрхэвчийг лазерын аргаар зүссэний  дараа өөхийг авна.

2.     Өөхийг шинээр байрлуулах зайг бий болгоно.

3.     Нүдний орчимд зөөлөн дарж гарч ирэх өөхийг дэлгэсний дараа утсаар өлгөн тогтооно.

4.     Нямбайлан арчиж цус тогтоосны дараа буцааж оёно.

Энэ төрлийн мэс заслыг Сөүлийн Абгүжон дүүрэгт байрлалтай гоо сайхны мэс заслын эмнэлэгт мэргэжлийн өндөр түвшинд хийж байна.

Тус эмнэлгийн захиалга болон орчуулгын үйлчилгээг олон улсын эрүүл мэндийн холбоо KIMAworld хариуцан ажиллаж байна.

Холбогдох утас:

Солонгост: 031-978-8808 ,  070-8829-8379

Монголоос: 9830-6827

И-мэйл: kimaworld4u@yahoo.com

Homepage: www.kimaworld.net/mn

       

                                                      -KIMAworld-