Ходоодны дөрөвний хоёр хувийг нь хоол, нэг хувийг нь ундаа, үлдсэн нэг хувийг нь хий хоосон байлгавал бие эрүүл чийрэг байх үндэстэй гэж мэргэжилтнүүд үздэг. Хоол хүнсээ буруу хэрэглэснээс болж ходоод хямарч үрэвсэх цаашлаад төрөл бүрийн ходоодны архаг өвчин болон үгдрэх нөхцөл бүрддэг байна. Тиймээс ходоод хямрах үндсэн шалтгаан болоод ямар бүтээгдэхүүнийг нэг дор хэрэглэж болохгүй талаар бяцхан зөвлөмж хэлье.

Ходоодны өвчин үүсэх шалтгаан

Ялзарч муудсан зүйл идэх

Хүйтэн хоол цай байнга хэрэглэх

Хоол идэж уусны дараа усанд орох

Хэмжээ хэтрүүлэн их идэх

Хэт халуун хоол идэх

Чийгтэй хүйтэн газар хэвтэх буюу суух

Тос ихтэй хүнд хоол идэх

Нэг дор хэрэглэж болохгүй хүнсний зүйл

Загасны мах сүү хоёрыг холих

Тахианы махыг тарагтай нийлүүлэх

Архи дарсыг сүүтэй нэг дор уух

Өөх тос идээд хүйтэн юм уух

Гахайн өөхөнд тахианы мах хуурах

Буурцгийн цутан, тараг, бурам гурвыг холих

Мөн буурцгийн цутанг луувантай

Шинэ архийг бүрэлдээгүй тарагтай нийлүүлж хүнсэндээ хэглэхгүй байх хэрэгтэй. Эдгээр бүтээгдэхүүнийг хольж хэрэглэхийг цээрлэдэг гэдгийг сайн мэддэггүйгээс болоод хүмүүс ходоод гэдсээ өвчлүүлдэг юм байна.