Хэл нь зөвхөн хэл ярианы хэрэгсэл болоод зогсохгүй бас таны эрүүл мэндийн байдлыг маш сайн оношлодог.

Хэлний хэсэг бүр хүний биеийн тодорхой нэг эрхтэн, системд харьяалагддаг бөгөөд ямар нэг байдлаар таны эрүүл мэндийн толь болдог юм.

Юуны түрүүнд, өнгөөр нь оношлоод үзье:

- Хэлний өнгө хүрэн улаан байвал энэ нь хурц халдварт өвчний халдвар авсныг сануулсан хэрэг.

- Хөхөвтөр ягаан өнгөтэй бол цусны эргэлт, амьсгалын замын эрхтний үйл ажиллагаа хэвийн эсэхэд анхаарлаа хандуул.

- Шар туяатай бол хоол боловсруулах замын эрхтнүүд өвчилсний илрэл болно.

- Саарал өнгөтөй байвал ходоод гэдэсний өвчлөл архаг хэлбэрт орсны илрэл.

- Харин хэл сааралдуу туяатай болоод ирвэл хүчил ихэссэний шинж

- Хэлний угаар улайвал элэг өвчилсний илрэл болно.

Тамир тэнхээ муудаж, эцэж ядарсан үед илүү цайвар өнгөтөй байдаг бол харин цагаан өнгө нь өтгөн хатдаг болж буйн шинж юм.

Хэлэн дээр тогтсон өнгөрний хувьд цагаан өнгөтэй байвал таны биеийн дархлаа алдагдаж буйг сануулсан хэрэг.

Өнгөр нь нимгэн бол ямар нэг өвчин, үрэвсэл хөнгөн хэлбэртэй, эхэн шатандаа байгаагийн илрэл.

Харин өнгөр зузаан болох тусам өвчин архаг шатандаа орж байгаагийн шинж юм. Ходоод гэдэсний замын эрхтнүүдийн өвчний үед хэлний гадаргууг тэр чигт нь өнгөр бүрхдэг. Бас эдгээр өвчний үед хэл хавагнадөг бөгөөд энэ тохиолдол зайлшгүй эмнэлгийн тусламж авах хэрэгтэй.

Хэлний өнгөрийг арилгаж цэвэрлэхээсээ илүү өнгөр тогтож буй уг шалтгааныг нь олж оношловол илүү үр дүнтэй байдаг.

Хэрвээ хэл баруун талдаа илүү улайлттай бол энэ нь элэг, харин зүүн талдаа бол дэлүү өвчилсөн эсэхээ оношлуул. Ийм шинж бас цусны өвчний үед ч хэлэн дээр илэрдэг талтай. Хэл томорч, өргөсвөл энэ нь бактергүйжилт бас бамбай булчирхайн үйл ажиллагаа суларсны шинж. Мөн сэтгэцийн хүнд хэлбэрийн өвчин туссаны ч илрэл байдаг гэнэ.

Арьс өнгөний өвчний үед хэлэнд битүү улаан тууралт гардаг байна. Хэлэн дээр зузаан тав тогтсон тохиолдолд мөөгөнцрийн гаралтай байдаг тул заавал эмчийн зааврын дагуу эмчилгээ хийлгэх шаардлагатай.

Ходоодны хүчил ихэссэн үед хэл шархалдаг. Хэлний үзүүр хэсэг нь улайсан бол аарцаг орчмын эрхтнүүдэд анхаарлаа хандуул. Харин хэлний үзүүр захаараа улайвал мөгөөрсөн хоолойн замын үрэвсэлт өвчний шинж гэнэ.

Эдгээр шинж тэмдгийн илэрлийг та ямар нэг будагч бодистой хоол хүнс идээгүй тохиолдолд шинжих хэрэгтэй.

Ямар ч өнгөргүй бол энэ нь хоол боловсруулах замын эрхтнүүд эрүүл байгаагийн илрэл ч эмч нар дээрх бүх оношлогоонууд нь зарим нэг тохиолдолд зөрдөг болохыг анхааруулж байна