Бүгчим халуунд ус шиг сайн зүйл байдаггүй. Биен доторхи усны хангалт зуны халууныг тэвчин өнгөрүүлэх онцгой зүйл юм. Мэргэжилтэнгүүд ам цангахгүй байлаа ч байнга ус ууж байх хэрэгтэй ба хэрвээ дасгал гимнастик хийх тохиолдолд нэг цагт 2-4 аяга ууж байх нь сайн байдаг гэж зөвлөж байна.

Ялангуяа хөлс их урсдаг зуны улиралд харвалт их байдгаас, даралт өндөртэй хөгшчүүд болгоомжтой байх хэрэгтэй. Хөлс их гоожвол цусны эргэлтийн байдал муудаж, зүрхний цохилт хурдасч, амьсгалахад хэцүү болж, эцэст нь мэдрэлийн системд очих цусны хэмжээ багасч биеийн хэвийн байдал доорддог байна. Зуны улиралд ус хэрхэн хэрэглэвэл зохимжтой вэ.
 
◈ Ус хир зэрэг хэрэглэх вэ
Эрүүл бие бялдартай насанд хүрэгчдийн хувьд хөлс, ялгадасаар гадагшлах усны хэмжээ 1500 г учраас өдөрт 1800г ус ууж байх нь чухал байдаг.

Ялангуяа зуны улиралд бусад улирлыг бодвол биеэс гадагшлах усны хэмжээ их байдгаас 500г орчим илүү уух хэрэгтэй. Хүн бүрийн хөдөлгөөн ялгаатай байдгаас ер нь 2,3-2,5л орчим уух нь хамгийн зохимжтой гэнэ.

◈ Усыг хэрхэн уух вэ
Зуны улиралд ус их уух хэрэгтэй гээд нэг дор хэт ихээр уух нь сайн биш.
Биеийн доторхи физиологийн үйл ажиллагаанд нөлөөлсөнөөс эхлээд толгой өвдөж, бөөлжмөөр болох зэргээр илэрдэг байна.
Усыг байн байн бага багаар уух нь чухал байдаг.
Харин дасгал хийхээс өмнө ус сайн уух хэрэгтэй.

◈ Ус дутугдвал яах вэ
Биеийн доторхи ус 1,2хувь орчим багадвал биеийн хэвийн байдал алдагдах учир яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй. Ус дутагдаж байгааг хэлний байдлаар тодорхойлдог гэнэ.

Ус дутагдах явдал үргэлжилсээр байвал бөөрний үйл ажиллагаа өөрчлөгдөж ядрах, хөгшрөх, мөн янз бүрийн өвчний эх үүсвэр болдог байна.

◈ Ус арьсны эрүүл байдалд ч нөлөөлдөг.
Зуны улиралд байнга нүүрээ угааж усаар хангах ч бас сайн байдаг гэнэ. Гэхдээ саван хэрэглэхгүй байх нь чухал. Саванг байнга хэрэглээд байвал харин ч арьсанд муугаар нөлөөлдөг байна.

Хүний арьсанд хөлс ба тосны ялгаралтаар байгалийн тогтвортой тэнцвэрт байдал үүсч байх ёстой учир байнга угаах нь энэ тэнцвэрийг алдагдуулдаг байна. Тиймээс нүүрээ угаасны дараа тос түрхэн нэмэлт тэжээл өгч байх нь чухал.