"ӨРГҮЙ БОЛ БАЯН ӨВЧИНГҮЙ БОЛ ЖАРГАЛ..."
帖子数 16,130
Дэлхийн анагаах ухаан хөгжиж байгаагийн үр дүнд эрхтэн орлуулах эмчилгээ нэвтрээд удаж байна. Дэлхийн анагаах ухааны хөгжлөөс манай улс ч хоцроогүй. Манай улсад хамгийн түрүүнд бөөр орлуулах эмчилгээ нэвтэрч, гемодиализын /хиймэл бөөрний аппарат/ төв нээгдсэнээс хойш 35 жил болж байна. Гемодиализын төвд эмчлүүлэгсдийн өдөрлөг саяхан улсын клиникийн төв эмнэлэгт боллоо.
Гемодиализын төвийн эрхлэгч, клиникийн профессор, Ph доктор Б.Бямбадорж өдөрлөгийг нээж хэлэхдээ, өнөөдөр гемодиализын төвд байгаа 12 аппаратаар дэлхийн стандартаар 48 хүн үйлчлүүлэх байтал 70 гаруй хүн үйлчлүүлж байгааг тэмдэглэв. Энэ нь эмчлүүлэгсэд бүрэн хэмжээний эмчилгээ авч чадахгүй байна гэсэн үг юм. Гэхдээ үүнийг хоёрхон аппараттай байсан хэдэн жилийн өмнөхтэй зүйрлэлтгүй.
Ер нь бөөрний дутагдалд орсон хүнийг эмчлэх гурван ч арга байдаг юм. Нэгдүгээрт, дээр дурдсан гемодиализын буюу хиймэл бөөрний аппаратаар өвчтний биеэс гадагшлахгүй байгаа хорыг зайлуулах арга. Хоёр дахь нь хэвлийн хөндийн диализ. Гуравдугаар нь бөөр шилжүүлэн суулгах.
Энэ гурван аргаас манай улсад одоогоор эхний болон гурав дахь арга нь нэвтрээд байна. Харин хэвлийн хөндийн диализын аргыг ирэх жилээс нэвтрүүлэхээр одоо бэлтгэлийг нь хангаж байна.
Нэг талаас шинжлэх ухааны ололтод түшиглэсэн энэ аргуудыг хэрэглэж байхад нөгөө талаас өвчтөн дэглэм сайн сахих нь нэн чухал болохыг Б.Бямбадорж эмч тэмдэглэлээ. Ялангуяа гемодиализ эмчилгээнд орж буй өвчтөн хоолны дэглэм гойд сайн сахих хэрэгтэй. Эрүүл бөөр хоногт 24 цаг ажилладаг бол хиймэл бөөр /гемодиализын аппаратыг хэлж байна/ долоо хоногт гурван удаа 4-5 цаг л ажиллана. Иймээс өвчтөн гемодиализын эмчилгээний хооронд хоолны дэглэм сахиж, хортой бодис ба шингэн авахгүй байх хэрэгтэй. Хоолны дэглэм сахиагүйгээс уушги хавагнах, тархи хавагнах зэрэг хүндрэлтэй байдалд орж, бүр үхэлд ч хүрч мэдэх юм.
Хоолны дэглэм сахихтай холбогдуулж Б.Бямбадорж эмч хоол, хоол, хоол гэж давтан анхааруулж байлаа. Хамгийн наад зах нь давсгүй хоол идэх гээд байнга мөрдлөг болгох зүйл олон байна.
Гемодиализын төвөөр эмчлүүлэгсдийн амьдрах чадвар дээшилж, өөрсдөө ч, ар гэрийнхэн, найз нөхөд нь ч санаа сэтгэлээр өөдрөг явна.
Үүнээс харахад хоолны дэглэм сайн сахиж, тэсвэр тэвчээртэй байж, биеэ сайн авч явж байгаа эмчлүүлэгсэд олон байна. Тэдний дотроос диализ эмчилгээнд найман жил явж байгаа Ц.Нарантуяа, мөн дөрвөн жил явж байгаа О. Баяржаргал нарт өвчтний зөвлөлөөс дурсгалын зүйл гардуулав.
Гемодиализын төвөөс энэ өдөрлөгийг угтаж, эмчлүүлэгсдийн дунд спортын олон төрлийн тэмцээн зохион байгуулжээ. Эмчлүүлэгсэд ширээний теннис, даам, дардас, сагсан бөмбөг шидэлтийн тэмцээнд идэвхтэй оролцож, авхаалж самбаа, хүч чадлаа сорин тэмцэлдэв. Ширээний теннисийн тэмцээнд эмчлүүлэгч тамирчин Ш.Намсрайжав, Б.Гантуяа, даамын тэмцээнд Б.Соёлсайхан, Н.Адьяа, дардасын тэмцээнд Ц.Наранбаатар, Баасан, Н.Өлзийсайхан, сагсан бөмбөг шидэлтэд Э.Мөнх-Эрдэнэ, Ц.Наранбаатар нар нэг, хоёрдугаар байр тус тус эзэлсний шагналыг өдөрлөгийн үеэр гардуулж, баяр хүргэлээ. Бөөрний дутагдалд орж, зовж шаналж байсан хүмүүс диализ эмчилгээний ачаар бусдын дайтай явж, бүр уралдаан тэмцээнд орж, шагнал гардан авч байхыг харахад өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрөв.