mokim090610_2.jpg        mokim090610_3.jpg


Эрүүл мэнд Гэр бүлийн Яамны мэдээллээр өнгөрсөн сарын 7нд Нью-Иоркоос ирсэн эрдэм шинжилгээний ажилтан/38настай/ болон Австрали, Пиллипин зэргээс ирсэн 5хүн шинэ төрлийн вируст ханиадны халдвар аваад байна гэж 10нд гэж мэдээлсэнээр эхэлсэн билээ.


Австралиас Гонгконг ороод ирсэн 20настай солонгос оюутанг Инчоны онгоцны буудлын халвдарт өвчин шалгах хэсгийн шалгалтаар халдвар авсныг илрүүлсэн байна.


Пиллипинээс ирсэн 12настай хүү, АНУ-аас ирсэн 72 настай эмээ гм янз бүрийн насны хүмүүс халдвар аваад байгаа юм байна.


Одоогоор нийт 53 хүн халдвар авсанаас 46 хүн бүрэн эмчлэгдээд байгаа бөгөөд үлдсэн өвчтөнгүүд эмчилгээ хийлгэж байгаа гэнэ.


Нөгөө талаас тэрхүү вирус нь гахайтай холбоотой гэсэн нотолгоо гарч ирээгүй бөгөөд Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагаас А/Н1N1/ инфеленци гэж нэрлэж байгаа юм байна.


Ингээд солонгосын Эрүүл мэндийн Яамны халдварт өвчин судлал хариуцсан  албанд олон янзын асуулт ирдэгийн нэгэн хэсгээс танилцуулъя.

Q: Гахайн мах идэх юмуу боловсруулсан бүтээгдэхүүнийг идсэнээс болж энэ ханиадны халдвар авах уу?

A: -Эрдэмтдийн үзэж байгаагаар А/Н1N1/ инфеленц нь хоол хүнсээр дамжин халдварлахгүй бөгөөд тийм боломжгүй гэж тайлбарлаж байна.

Мөн гахайн махыг идэхдээ сайн болгон идэх нь чухал бөгөөд 70градусаас дээш температурт А/Н1N1/ инфеленц болон бусад төрлийн вирусууд үхдэг гэнэ.


Q: Түүхий мах барих ч юмуу ойрхон байвал халдварлах уу, халдвар ямар замаар үүсдэг вэ?

A: Түүхий гахайн мах барих буюу гахайтай ойр байснаас халдвар авдаг гэсэн нотолгоо байхгүй. Мөн солонгост одоохондоо халдвар авсан гахайн АА байхгүй.

Одоогоор Мексик зэрэг орны гахай халдвар аваад байгаа гэнэ. Ийм нөхцөлд гахайнаас хүнд халдах боломжтой ба халдвар авсан хүнээс эрүүл хүнд ч халддаг юм байна. 

Ердийн ханиаднаас вирусны төрөл нь ялгаатайн зэрэгцээ өвчний шинж тэмдэг ч ялгаатай гэнэ. Халуун буурахгүй хэдэн өдөр үргэлжилж бие их ядардаг онцлогтой гэнэ.


Материалыг Солонгос улсын ХАА Хүнсний Яамны мэдээллээс ашиглав.