mokim20090615-1.jpg
 
Сүүлийн үед цэцэрлэгийн болон бага насны хүүхдүүдэд салхин цэцэг ихээр гарч байгаа гэнэ.
 
    Салхин цэцгийн вакциныг төрсөний дараа 12-15сартайд, мөн 12 нас хүртэл нэг удаа, 13наснаас хойш 4-8долоо хоногийн зайтайгаар 2 удаа тариулах хэрэгтэй гэнэ.

Хүүхдийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгад хамруулах кампанит ажлыг Халдварт өвчин судлалын төвөөс зохион байгуулаад байгаа гэж 14ны өдөр мэдээллээ. Энэ удаагийн кампанит ажил нь дараа сарын 14ны өдөр хүртэл явагдах ба сайт (http://nip.cdc.go.kr)аар дамжуулан оролцох боломжтой юм байна. Оролцогч 3361 хүнд дурсгалын зүйлс /нийт 10сая вон/ гардуулах юм байна.
 
Урьдчилан сэргийлэх тарилгыг яг энэ үед тариулбал салхин цэцэг болон улирлын чанартай халдварт тууралтаас сэргийлж чаддаг ба хүүхдийнхээ урьдчилан сэргийлэх тарилгыг хийлгэхийг зөвлөж байна.
 
Нөгөө талаас өнгөрсөн 3сараас эхлэн салхин цэцэг гм тариулбал зохих 8 төрлийн урьдчилан сэргийлэх тарилгыг хөнгөвчилсөн үнээр тариулах төслийг явуулж байна. Эрүүл мэнд Халамж Гэр бүлийн Яамнаас тогтоосон 3400 орчим эмнэлэгт очиж тариулбал 30хувийн хөнгөлөлт эдэлж болох юм байна.