* Нүд улайхыг анагаах ухаанд нүдний цагааны буюу склерын судсанд орсон халдвар гэдэг. Шалтгаан нь харшлын улмаар нуухтах эсвэл ханиад томуу байж болох талтай. Халдвартай эсвэл харшил үүсгэгчтэй хэсэгт цус хурснаас л нүд улайдаг.

    * Дээд зовхи бүлцийх нь шээс ялгаруулах системийн өөрчлөлттэй холбоотой. Бөөрний шинжилгээ өгөхөд илүүдэхгүй.
    * Нүдэн дор бүлцийж уут  гарч ирэх нь арьс хөгшрөлтөөс гадна зүрхний ажиллагаа тасалдсантай холбоотой байж болох юм. Доод зовхи бүлцийж хөөлөө, бөөрнөөс боллоо гэж ойлгох нь буруу гэнэ.
    * Нүд тойрон хөхрөх нь тархины цусан хангамж муудсантай холбоотой. Шалтгаан нь гол төлөв ядаргаа ба стресс, нойр дутуу байх, хооллолт муу болон суудаг ажлаас болдог.
    * Ердийн байдалд хоёр нүдний хүүхэн хараа адил хэмжээтэй. Аль нэг нь өөрчлөлтэй бол тархинд даралт гарч ирснийх.

Ноцтой тохиолдол

    * Нүд гялалзах: Нүдний цагаан гялалзан нулимсны ялгарал ихсэхийн аравны найман хувьд хамар хоолойд өрөвсөл гарч байгаагийн илрэл гэж хэлж болно.
    * Нүд улайх: Нүдний цагааны судсанд цус харваж байгаа нь тархины болон цусны даралт ихсэж байгаагийнх. Даралттай хүмүүс үүнийг анхаарах хэрэгтэй.
    * Нүд бүлтийх: Бамбайн булчирхайн өвчнийг бүлтгэр нүдээр тодорхойлж иржээ. Тэр нь үнэн бөгөөд бамбай томрон хордлого ихсэж буйн илрэл юм.

Хумс
alt
 
•    Хумстай нийлсэн хурууны арьсны хэсэг нимгэн бөгөөд чийгшилтгүй бол хатаж урагдах нь амархан. Үзэгдэл ердийн боловч урагдалтаар нь нян орох бололцоо гардаг. Тэр нь хуруу хумсны өвчинг үүсгэдэг.
•    Хумсанд нүх гарч ирсэн бол нойр булчирхайн ажиллагаанд өөрчлөлт орсны шинж. Яаралтай эмчид ханд.
•    Эрүүл хүний хумс жигд ягаавтар өнгөтэй. Цагаавтар хумс цусны багадалтыг үзүүлж байгаа хэрэг. Хөхөрсөн хумс зүрх, уушигний өвчний шинж тэмдэг гэнэ.
•    Хумсанд цагаан толбо гарч ирсэн бол А ба В амин дэм дутагдсаных. Хүнсэндээ сүү, цагаан идээ, загас, шувууны мах өргөн хэрэглэ.

Ноцтой тохиолдол

•    Эргэсэн хумс: зөөлрөх эсвэл нимгэрсний улмаас хумс тийм хэлбэртэй болдог. Тэр нь төмрийн дутагдал ба хоол боловсруулах эрхтэний өнгөрт өөрчлөлт гарсны шинж.
•    Хоёр өнгийн хумс: Хумсны доод хэсгийн цагаан гуравны хоёр хүртэл томрох нь зүрхний тасалдал, элэгний хатууралтай холбоотой. Альбумины уураг дутагдсаныг ч хэлж байна.
•    Хүрэн хумс: Хумс хүрэнтэх нь мышьякийн хордлого, организм дахь төмрийн илүүдэл, бөөрний булчирхайн өөрчлөлтийн шинж.