Манай хөрш ОХУ дахь ХДХВ-ийн халдварын тархалт дэлхийд дээгүүр орж байгаа төдийгүй Африкийн зарим орнуудыг ч ардаа орхиод байгаа билээ.Хүн бүхэн Бэлгийн замаар дамжих халдвар/БЗДХ/-ууд болон Хүний Дархлал Хомсдлын Вирус/ХДХВ/, Дархлалын Олдмол Хомсдол/ДОХ/-ын талаар мэддэг байх ёстой. Мөн эдгээр халдвараас болох хүсээгүй жирэмслэлтээс сэргийлэх найдвартай хэрэгсэл болон бэлгэвчийн талаар мэддэг ч тэр бүр тогтмол хэрэглэдэггүй. Түүгээр ч үл барам зарим хүмүүс энэ мэт асуудал өөрсдөд нь огтхон ч хамаагүй мэт үздэг. Гэтэл үнэндээ тийм гэж үү?

Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын мэдээгээр өнөөдөр манай дэлхий дээр 40 сая гаруй ХДХВ/ДОХ-той хүн амьдарч байгаа ба шинээр халдвар авч буй хүмүүсийн тэн хагас нь 15-25 насны залуучууд байна. ХДХВ/ДОХ нь бусад өвчний адил аливаа хил хязгаараас үл хамааран яс үндэс, нас хүйс, шашин шүтлэг, мэргэжил боловсролын ялгаагүйгээр хэнд ч халдварлана.

Манай хөрш ОХУ дахь ХДХВ-ийн халдварын тархалт дэлхийд дээгүүр орж байгаа төдийгүй Африкийн зарим орнуудыг ч ардаа орхиод байгаа билээ.