Солонгосын ДОХ-той тэмцэх холбоо нь 1993 онд байгуулагдсан. Тус холбоо нь сургалт, судалгаа явуулах, олон нийтэд мэдээлэл хүргэх, зөвлөгөө өгөх, улаан тууз төвийг ажиллуулдаг. Үүний дотроос Улаан тууз төвийнх нь үйл ажиллагааг дэлгэрэнгүй танилцуулъя.
 
Үүнд:
Дэлгэрэнгүй зөвлөгөө өгөх
- 24 цагийн телефон зөвлөгөө
- 24 цагийн он-лайн зөвлөгөө
- Ганцаарчилсан зөвлөгөө
- Хамт олны зөвлөгөө
- Удирдлагын зөвлөгөө
 
Эмнэлэг, эрүүл мэндийн үйлчилгээ
- эрүүл мэндийн чиглэлийн сургалт
- эрүүл мэндийн байгууллагуудыг сурталчлах
- үнэгүй шүдний эмчилгээ хийх
 
Сэргээн засах буюу буяны үйл ажиллагаа
- ая тухтай амрах газар
- урьдчилан сэргийлэх эмнэлгийн үйлчилгээ
- мэргэжлийн байгууллагын зөвлөгөө
- эрүүл мэндийн туслалцаа үзүүлэх
- ДОХ-оор нас барсан өвчтөнийг оршуулах
 
Сэргээн засах буюу асрах үйл ажиллагаа
- халдвартай өвчтөнүүдийг мэргэжилтнүүдтэй уулзуулах
- мэргэжлийн сэтгэл зүйн зөвлөгөө
- бусад адил төрлийн үйл ажилагаа явуулдаг газруудын тухай мэдээлэл
- нууцыг хадгалж, эмчилгээ хийх
 
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд туслах
- тахир дутуу иргэдэд зориулсан халамжийн үйлчилгээ
- тэднийг бие даан амьдрахад туслах сургалт
 
ХДХВ/ДОХ-той хүмүүст
- ДОХ-ийн тухай ойлголт өгөх
- Интернэтийн талаар боловсрол олгох
- Мэдээллийн технологийн чиглэлийн боловсрол олгох
- Зөвлөгөө өгөх сургалтыг явуулдаг
 
Тус төвийн утас нь 82-2- 861-4114