Асаачих нэг тамхи хурдхан шиг
Арай гайгүйг нь шатаачих
Амандаа зуун хуруундаа хавьчина
Амьсгалах бүрдээ уушиглан сорно
Дэндүү гайхамшигийг тархиндаа мэдэрнэ
Дүүлий боловч сохор биш энэ тархи
Золгүй заяат уушигийг үйл хайхран
Зуурдын бөгөөд аюулт тамхинд мөргөнө сөгдөв사용자 삽입 이미지
Үүрдийнх биш ээ энэ жаргал
Үнс нь дусаад ирнэ ирэж буй цагт
Амттанд нь шумбасан тархи
Алдаж эндэхийг уушиг шиг мэдэрсэнгүй
Төгсгөлийн босгон дээр ирлээ
Тамхиа хаяах хугацаа боллоо
Гайхамшигийг хоромхон зуур мэдрүүлсэн
Гагцхүү жаргалт тамхитай хагацья
Ахиад нэгийг асаахаар
Адил мэдрэмж төрөхгүй боловч
Амсаад хааяасан тамхины гайхамшигийг
Амьдрах хугацаандаа мэдэрсэндээ баяртай
profile
Аз жаргалыг би хүний сэтгэлийн галаар төсөөлдөг болхоор
Алтан нар бидэнд гэрлээ ав адилхан хайрладаг болхоор
Амьд явахыг би бусдад хайраа түгээхийн нэр гэж бодном
Аз жаргалыг би бусдаас хайр хүлээхийн нэр гэж бодном.