Уянгалаг дууг чинь удаан сонсвол
Уйлнаа болъё
Уруулын чинь балыг ханатал шимбэл
Бялуурнаа болъё
Ухаангүй дурлалд хэт бүүвэйлэгдвэл
Нойрсоноо болъё
Ханашгүй үнэрт хэтэрхий шунавал
Талимаарнаа болъё
Халуун өвөрт хэт эрхэлбэл
Хайлнаа

profile
Бүү ай
Угаасаа төрөхдөө л
Шархтай төрцийм, бахь байдгаараа л
       байнадаг
Бүү эмээ
Угтаа сэтгэл
Гунигтай байсийм, дасал болцым 
Хутгаар шаагаад ч нэмэр байхгүй
Зүрхээ аль хэдийн арилжчихсийм
Сэтгэл өвтгөх гээд ч хамаагүй ээ
Доромжлолтой нөхцөөд дүжирчихсийм


  Криллээр шууд бичье!