Тэнгэр газрын хооронд нар болон гэрэлтэж
Тэнгисийн шуургыг ч номхотгон гоо үзэсгэлэнгээрээ дагуулж
Тэрлэгэн дотроо өлгийдөн бүүвэйн дуу аялаж
Тэсгим хүйтнийг ч бүлээцүүлэн хайрандаа уяруулсан бүсгүйчүүд минь ээ

Үлгэрийн юм шиг гайхамшигыг та нар минь л бүтээдэг
Үүрийн таван жингээр ч нойроо хугаслан үрээн гэдэг
Үйтэн хуараар гоёсон бүсгүй заяат Монгол охид минь
Үргэлж та нарынхаа халуухан хайранд чинь шатаж явдаг юмаа
Бүсгүй аалиараа бидний сэтгэлийг уярааж
Бүүвэйн дуугаараа орчлонгийн хатууг зөөллөж
Бүрэнхий үдшээр ч гэрэл цацруулан ирэх
Бүсгүйчүүд минь та нар энгэр газрын цэцэгсээ
Энгүй их хайрандаа өлгийдөн өсгөж
Элбэрэлт их ачлалдаа багтаан нялхруулагч
Эгэл гоо үзэсгэлэнт талын Монголын бүсгүйчүүд минь
Энэрэлт бурхан ч гэсэн та нарын минь өмнө сөгддөгөө
Цацрах нарны туяанд гоо үзэсгэлэнг харуулж
Цайны дээжээ өргөн орон дэлхийдээ залбирч
Цаг нарыг ч умартан биднийхээ төлөө бүхнээ зориулсан
Цайлган сэтгэлт бүсгүйчүүд минь та нар бүгд бурхадаа


                                                                                                                                                           ** ЭРКА**