Гуйж мөргөөд ч болов, Бурхан таниас хусье
Гунигаа тайлтал нэг үнсэлдэхсэн
Гудамжинд өдрөөр ,эсвэл шөнө дөлөөр
Гудайх оддийн дор өвс ногоон дээр
Хоёулхнаа орон дотроо
Хотод үймсэн европийн гудамжнаа
Хонгор найз чамтайгаа Парисийн буудалд
Алтан говийн элсэн дээр
Америкийн шигүү хороололд
Дэлхийн хаана ч гэсэн
Дээр доороо орон унсэлдэхсэн
Лал, Христос, Буддийн уншлага дор
Ламбада бужгийн янаг аялгуун дор
Шалба норсон борооний булээн цутгалан дор
Шаахай болоод даашинзгуй,уруулийн будаггуй
Шанхныхаa үсийг чинь илбэхийн чөлөөгуй
Олдошгуй хайртай амрагаа
Ороонг мод адил тэврээд
Роднзий баримал мэт хоёулаа
Мөнхийн мөнхөд унсэлдэхсэн


profile

 

          "Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин...."