Бүсгүй хүн бүлээн нулимс Бүтэн хайр хүссэн өр нулимс Амиа хувааж амь төрүүлсэн ертөнцийн үргэлжлэл Алагхан үрдээ ая оруулсан өрөөлийн тасархай Энгэрийг нь дагаж сүү урссан Сүүг нь дагаж хайр урссан Эрчүүлийн хорвоог илж урссан Эргээд сүлж урсах сүүн гол минь Ариун бүхний эхлэл бурхан зураг минь Амь даасан хүн заяа минь Тэнгэрлэг бүхний дээд бүсгүй сэтгэл минь Тэвчээр хатуужлын туйл ижий тэнгэр минь Ганцхан гүнд нь гал байдаг Гарынх нь илчинд нар байдаг Бүсгүй заяа түшсэн эрчүүл уяхан байдаг Бүсгүй хүнтэй учир дэлхий бүтэн байдаг Цолмонтуяа by-Zulaa
Дахин оруулав.

happy new year Mongolia.gif